Australian Street Art Awards 2021 шалгаруулалтаас Heesco 4 шагнал авч, түүний багийн гишүүн Австралийн урлагийн аялал жуулчлалд хувь нэмэр оруулсан хэмээн шагнуулжээ.
Аялал жуулчлал, тэр дундаа урлагийн жуулчлалыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсан шилдэг уран бүтээлчдийг шалгаруулах Australian Street Art Awards өнгөрсөн долоо хоногт болж, Монголын уран бүтээлч Heesco буюу Х.Хоснарангийн баг нийт таван шагнал хүртсэн байна.
Best street art trail –GOLD WINNER:
Heesco Town Yarram 2 дахь жилдээ Gold Winner-ыг хүртлээ. Австралийн Викториа мужийн Ярам гэх нэгэн жижиг хотын ахуй амьдрал, бодит түүхийг харуулсан 24 ханын зургийг зуржээ. Энэ бол Австралид төдийгүй дэлхийн анхны нэг хотод нэг уран бүтээлчийн зурсан бүрэн хэмжээний уран бүтээл юм.

Best Monument or Memorial - Mongolian Light Horsemen mural in Yarram - Silver award
1850-аад оны дундуур Монгол гаралтай хэд хэдэн хүн Австралид ирсний нэг нь энэ зурганд буй Чин Лантип. Түүний дөрвөн хүү Дэлхийн II дайнд оролцож байжээ. Хөргийг 1878 онд авахуулсан гэрэл зургаас нь буулган зуржээ.

Best Mega Mural - Gunnedah, Dorothea Mackellar memorial Mural - Gold award
Монгол хүний зүрхэнд Д.Нацагдоржийн Миний нутаг шүлэг хадаастай байдаг шиг Австраличуудын зүрхэнд Dorothea Mackellar-ын My Country гэдэг шүлэг бичээстэй байдаг. Энэ шүлгийг яруу найрагчийнх нь хөргийн хамт гар бичмэлээр нь 30 мерт өндөр Silo дээр зуржээ.

-Best Rural Art - Gunnedah - Bronze award

Outstanding Contribution to Australian Art Tourism Award- Wayne. He is the man who played the pivotal role in driving the Heesco Town Yarram.

Heesco-ийн сүүлийн бүтээлүүд:









