SBS Examines: Гей хүмүүсийг доромжлох хэллэгийн уг шалтгаан нь ижил хүйстнийг үзэн ядах үзэл биш

Homophobia Header.png

Reports of homophobic violence targeting gay men are on the rise. Image credit: Getty Images/SBS

Гей эрчүүдийг онилсон хүчирхийллийн халдлагаас эхлээд спортын талбай дээрх доромж үг хэллэг хүртэл — ижил хүйстнийг үзэн ядах үзэл олны анхаарал татаж байна.


Монашийн их сургуулийн зан үйлийн шинжээч Доктор Эрик Денисон спортын клубээс эхлээд уул уурхайн талбай хүртэл эрчүүд давамгайлсан орчинд яагаад гей хүмүүсийн тухай доромж хэллэг нийтлэг хэрэглэдгийг судалжээ.

Тэрээр хэлэхдээ, ийм орчинд эрчүүд “гомофоб (ижил хүйстнийг үзэн ядах үзэлтэй холбоотой)” хэллэгийг бусдад нийцэх, мөн өөрсдийгөө “гетеросексуал (эсрэг хүйстэнд татагддаг)” гэдгээ харуулахын тулд ашиглах хандлагатай байдаг гэлээ.

“Бидний олж мэдсэн зүйл бол, залуу эрчүүд эсвэл хөвгүүд маш эерэг эсвэл сөрөг хандлагатай байсан ч ялгаагүй, хоёулаа гомофоб үг хэллэг ашиглах магадлал адилхан байсан,” гэж тэр хэлэв.

Залуу эрчүүд бусдын зан үйлд нийцэж, хүлээн зөвшөөрөгдөх хүсэлдээ хөтлөгддөг бөгөөд хэрэв тэд энэ хэллэгийг ашиглахгүй бол хачин, бүлгийн нэг хэсэг биш гэж үзэгддэг.
“Зориуд үзэн ядах зорилгоор хэлээгүй ч иймэрхүү үг хэллэг нь LGBTQ залууст ноцтой хор хохирол учруулж чадна” гэж доктор Денисон хэлэв.

“Understanding Hate” подкастын энэ дугаарт ижил хүйстнийг доромжлох үг хэллэг болон хүчирхийллийн шалтгаанууд, мөн тэдгээрийн гей эрчүүдэд үзүүлэх нөлөөг авч үзнэ.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service