Хүүхэд Австралид эсвэл өөр улсад, саяхан эсвэл олон жил, сарын өмнө тохиосон эсэхээс үл хамааран сэтгэл зүйн шарх авсан л бол түүнийг эдгээх боломжтой. Эдгээх олон арга бий. Гол нь эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд аюулгүй байдал, сайн сайхан байдлын мэдрэмжийг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэдэг. "Australia Explained" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт хүүхдийнхээ сэтгэл зүйн эрүүл мэндийг сэргээхэд туслах зарим аргуудыг тайлбарлан ярилцах болно.
Key Points
- Сэтгэл зүйн цочрол нь тархины бүтэц, үйл ажиллагаанд ихээхэн нөлөөлдөг
- Зөв тусламж үзүүлж чадвал хүүхдийн сэтгэлийн шарх бүрэн эдгэрдэг.
- Зарим тохиолдолд мэргэжлийн тусламж шаардлагатай байдаг.

Тусламж хаанаас авч болох вэ?
- Өөрт ойр GP (өрхийн эмч буюу эрүүл мэндийн анхан шатны нэгж), сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтэн буюу англи нэршил нь psychiatrist, psychologist, counsellor болон social worker
- Australian Psychological Society Referral Service on 1800 333 497
- Phoenix Australia Centre for Post-traumatic Mental Health on (03) 9035 5599
- Centre for Grief and Bereavement on 1800 642 066
Share






