Энэ оны хоёрдугаар сард Холбооны Парламент “Гэмт хэргийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт (Үзэн ядах гэмт хэрэг)” хуулийн төслийг баталсан.
Уг нэмэлт нь 1995 оны Гэмт хэргийн тухай хуулийн үзэн ядалттай холбоотой заалтуудад өөрчлөлт оруулсан юм.
Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн онд Холбооны Лейбор намын гишүүн, Ерөнхий прокурор асан Марк Дрейфус Парламентэд өргөн барьсан.
Тэрбээр шинэ хамгаалалтын арга хэмжээ нь хууль сахиулах байгууллагуудад хүчирхийллийн үйлдлээс урьдчилан сэргийлэхэд оролцох боломжийг нэмэгдүүлнэ гэж мэдэгдсэн.
Эдгээр хуулиар бид нийгмийг хагалан бутаргахыг оролдож буй хүмүүст тодорхой дохио өгч байна. Энэ улсад үзэн ядах үг хэллэг, бусдын эсрэг хүчирхийлэл үйлдэх, айлган сүрдүүлсэн аливаа үйлдэл байх ёсгүй.
Гэхдээ зарим шинжээчид дайралтад өртдөг бүлгүүдийг дэмжихийн тулд цаашид хийх зүйлс бий гэж үзэж байна.
Зургаадугаар сарын 18-ны “Үзэн ядах үг хэллэгтэй тэмцэх олон улсын өдөр”-ийг угтан бид Австралийн шинэ хуулиудын нийгэмд үзүүлж буй нөлөөл, хэрхэн тэмцэхийг зорьж буйг, мөн цаашид юу хийж болохыг тодруулж байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.