Австралид согтууруулах ундааны хэрэглээ нь нийгмийн амьдралын нэг хэсэг мэт ойлголт байдаг. BBQ хийхэд, спортын тэмцээний үеэр, амралтын өдрүүдэд байх ёстой нэг зүйл мэт үзэх хүмүүс ч бий. Гэхдээ насны хязгаар, хаанаас худалдан авч, хаана хэрэглэж болох талаарх тусгай дүрэм журам үйлчилдэг. Муж, нутаг дэвсгэр бүрд энэ зохицуулалт харилцан адилгүй байдаг. Хууль дүрэм биш ч нийтлэг мөрддөг хэв маяг бас бий. Жишээ нь 'BYO' гэдэг нь уух зүйлсээ өөрсдөө авчрах тухай тэмдэглэл бол, 'shouting' нь бааранд уух зүйлийг ээлжлэн даах гэсэн утгатай хэллэг юм. Энэ мэт Австралийн алкохолны хэрэглээтэй холбоотой зохицуулалт, нийтлэг ойлголтын тухай эндээс сонсоорой.
Гол агуулга:
- Залуус согтууруулах ундааны хэрэглэж эхлэх насыг хойшлуулах тусам хожим хэтрүүлэн хэрэглэх эрсдлийг багасгадаг гэж шинжлэх ухаан үздэг.
- Согтууруулах ундааны хууль тогтоомжид хэрэглэх, худалдан авах насны хязгаар, бусдад өгөхтэй холбоотой заалт, олон нийтийн зарим газарт хэрэглэхийг хориглосон зохицуулалт багтдаг.
- “BYO” нь уух зүйлсээ өөрсдөө авчрахыг сануулдаг бол ‘shouting’ гэдэг нь уух зүйлсийг бие биедээ ээлжлэн авч өгөх гэсэн утгатай түгээмэл соёл юм.





Хэрэв танд эсвэл таны мэдэх хэн нэгэнд согтууруулах ундааны хэрэглээтэй холбоотойгоор дэмжлэг хэрэгтэй бол, National 24/7 Alcohol and Other Drugs Hotline-д 1800 250 015 дугаарын утсаар холбогдоорой. Энэ бол үнэ төлбөргүй, нууцлалтай, шүүмжлэлгүй зөвлөгөө, мэдээлэл өгөх, зуучлалын үйлчилгээ юм.
Хямралын үед тусламж хэрэгтэй бол Lifeline-ийн 13 11 14 дугаарт залгаарай.
Австрали болон таны амьдарч байгаа муж, нутаг дэвсгэрт мөрдөгдөж буй согтууруулах ундаатай холбоотой хуулийн талаар илүү ихийг мэдэхийг хүсвэл Department of Health- вэбсайтаар зочлоорой.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






