Цусаа хандивлах бүртээ та гурван хүний амь аврах боломжтой. Австралид хүмүүс үл таних хүмүүсийн төлөө цусаа сайн дурын үндсэн дээр хандивладаг. Ингэснээр хэрэгцээ гарсан хүнд үнэгүй цус сэлбүүлэх боломжийг олгож буй жинхэнэ сэтгэлийн өглөг болдог. Ямар ч гарал үүсэлтэй бүх хүнд ийм хэрэгцээ гарч болох бөгөөд тэр хэрээр олон гарал үүсэлтэй цусны хэрэгцээ байдаг. Австралийн цусны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд та ингэж туслах боломжтой.
Гол агуулга:
- Цусаа сайн дурын үндсэн дээр хандивладаг.
- Австралийн Улаан Загалмайн Lifeblood байгууллага цусны хандивлах явцыг хариуцан зохион байгуулдаг.
- Lifeblood байгууллагад Австралийн олон янзын гарал үүсэлтэй хүн амын хэрэгцээнд тохируулахын тулд бүх гарал угсааны хүмүүсийн цусны хандив шаардлагатай байдаг.
- Хэрэв та цусаа хандивлаж болох эсэхдээ эргэлзэж байвал **Lifeblood**-ийн тусгай утас **13 14 95** руу залгаж лавлаж болно.




Хэрэв та цусаа хандивлахыг хүсвэл 13 14 95 утсаар холбогдох, эсвэл lifeblood.com.au вэбсайт болон Donate Blood аппликейшнаар дамжуулан цаг авч болно.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






