Австраличууд жил бүр 200,000 гаруй тонн хувцсыг хогийн цэгт хаядаг. Энэ бол дунджаар нэг хүн 10 кг хувцас хаядаг гэсэн үг. Гэхдээ та өмсөхгүй хувцсаа бусдад хандивлах, дахин боловсруулах эсвэл өөр зүйлээр солих боломж Австралид бүрэн бий. Ингэж нэг хувцасны эдэлгээний хугацааг нэмснээр хог хаягдлыг багасгаж чадна.
Key Points
- Хувцсаа гэрийнхээ хогийн саванд хэзээ ч бүү хий.
- Зарим дэлгүүрүүд хувцсыг дахин боловсруулах зорилгоор авдаг.
- Чанаргүй хувцас хандивласнаар буяны байгууллага болон байгаль орчинд хохирол учруулах хог болж хувирна.

Хуучин хувцас, эд зүйлс хүлээж авдаг дэлгүүрүүд:
- Salvos
- Vinnies
- Australian Red Cross
- Save the Children
- Lifeline
- Anglicare
- Brotherhood of St Laurence

Нэвтрүүлэгт дурдсан эх сурвалжууд:
Австралийн тухай мэдээг байнга авахыг хүсвэл цахим орчинд бидэнтэй хамт байгаарай. SBS Mongolia websie , SBS Mongolia Facebook page -ийг дагаарай.
Share






