ГОЛ АГУУЛГА:
- Мэрэгч амьтад өвөл гэрт орж ирэх хандлагатай бол морин хорхой өвөл зунгүй дотор амьдардаг.
- Гэрээ цэвэр, эмх цэгцтэй байлгаж, шавьж орох нүх сүвийг таглах нь гэрт хорхой үүрлэхээс сэргийлэх энгийн бөгөөд чухал алхмууд юм.
- Зөвхөн худалдаанд байгаа бодис хэрэглэж, зөвшөөрөлтэй мэргэжилтэнг дуудаж шавьж устгал хийлгээрэй.


Шавьж устгах мэргэжилтэн хэрэгтэй бол албан ёсны зөвшөөрөлтэй газар хандаарай. Australian Environmental Pest Managers Association (AEPMA)
бол энэ мэргэжилтнүүдийн дээд байгууллага юм.
Пестицид нь хүний биед хор хөнөөл учруулж болзошгүй бөгөөд хордлогын шинж тэмдэг нь хордсоноос хойш хоёр хоногийн дотор илэрдэг.
Хэрэв та пестицидээр хордсон эсвэл пестицидийн хордлого гэж сэжиглэж байгаа бол Хордлогын мэдээллийн төвийн 13 11 26 дугаарын утсаар холбогдоно уу.
Яаралтай тусламж хэрэгтэй бол 000 залгаарай.





