Австралид хувийн мэдээллийг хулгайлах гэмт хэрэг ихээхэн аюул дагуулж, хохирогчдын тоо, хэргийн гаралт жил ирэх бүр нэмэгдсээр байна. Хүмүүс мөнгөө алдаж, зээлийн оноогоороо хохирч, мөн хуулийн асуудалд орох гэх мэт олон асуудалтай нүүр тулгардаг. Гэхдээ та хувийн мэдээллээ алдах, буруугаар ашиглах эрсдэлийг бууруулах боломж, тодорхой алхамууд бий.
2022 онд Австраличууд Scam-ын улмаас 568 сая долларын хохирол амсчээ. Энэ үзүүлэлт нь өмнөх оны алдагдлаас бараг 80%-иар өссөн буюу 320 сая доллараас давсан тухай мэдээллийг Scamwatch вэб сайт мэдээллэжээ. Энэ бол Австралийн Өрсөлдөөн, Хэрэглэгчийн Хорооноос (ACCC) ажиллуулдаг албан ёсны сайт юм.
Кибер гэмт хэрэгтнүүд ямар төрлийн мэдээллийг хулгайлдаг вэ?
НэрТөрсөн өдөрЖолооны үнэмлэхний дугаар.ХаягТөрсөн газарБанкны картын дэлгэрэнгүй мэдээлэлTax file numberMedicare картын дэлгэрэнгүй мэдээлэлПаспортын мэдээлэлPersonal Identification Number (PIN).Онлайн хаяны хэрэглэгчийн нэр болон нэвтрэх мэдээлэл


Австралийн гурван томоохон товчоо: Equifax, Experian, болон Illion. Та эдгээрт хандаж, зээлийн хориг тавих хүсэлтээ гаргаарай.
Танд хэрэгтэй эх сурвалжууд:
- Цахим захилалынгийн хэргийг SCAMWatch online form д мэдэгдэж, ReportCyber бүртгүүлээрэй.
- Та хувийн мэдээллээ алдсан бол IDCARE хандаж, мөн1800 595 160 (Aus) болон 0800 121 068 (NZ)-д залгаарай.
- Цахим залилантай холбоотой шинэ мэдээллүүдийг Scamwatch -аас аваарай.






