Сонгуулийн өдөр санал хураах төвүүдээр цаг тутамд нэг сая орчим сонгогч ирж санал өгнө гэж Австралийн Сонгуулийн Комисс тооцоолж байна. Сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэлтэй бүх иргэд саналаа заавал өгөх нь ёстой. Тиймээс иргэд сонгууль болохоос өмнө санал өгөх үйл явцыг судалж, мэдсэн байх нь чухал юм.
Key Points
- Австралийн Сонгуулийн Комисс (AEC) иргэдийг өөрийн сонгуулийн тойрог болон санал хураах байраа олоход туслах мэдээллээр хангадаг.
- Сонгуулийн өдөр болон өмнө нь санал өгөх хэд хэдэн боломж иргэдэд нээлттэй байдаг.
- Санал өгөх мэдээллийг олон хэл дээр авах боломжтой.
- Санал өгөх үйл явцад тань туслах зорилгоор Австралийн Сонгуулийн Комисс (AEC) утсаар орчуулгын үйлчилгээ үзүүлдэг.

Танд хэрэгтэй эх сувалжууд:
Утсаар орчуулагчийн үйлчилгээ авах

Дэлгэрэнгүй мэдээллийг aec.gov.au цахим хаягаас эсвэл 13 23 26 дугаарт залгаж аваарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Google Podcast, Spotify- сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






