Шинээр зарлагдсан байршлууд нь бүгд Affinity Education-ий харьяа цэцэрлэгүүд юм.
Үүнд Mickleham дахь Kids Academy Waratah Estate, Tarneit, Greensborough, Braybrook дахь Milestones Early Learning төвүүд багтаж байна.
Joshua Dale Brown нь 2022 оны дөрөвдүгээр сараас 2023 оны нэгдүгээр сар хүртэл Мельбурны өмнөд–баруун хэсэгт орших Point Cook дахь цэцэрлэгт хоёр нас хүрээгүй найман хүүхдэд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн хэрэгт холбогдон 70 гаруй зүйл ангиар буруутгагдаад байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.