Islamophobia Register байгууллагын гүйцэтгэх захирал доктор Нора Амат 2023 оны аравдугаар сарын 7-ны халдлагын дараа исламофобийн тохиолдлууд огцом нэмэгдсэн гэлээ.
Охид, эмэгтэйчүүд хамгийн ихээр өртдөг бөгөөд нийт хохирогчдын 75 орчим хувь нь эмэгтэйчүүд байгааг онцолсон юм.
Энэ бол хүйсийн ялгаатай байдалтай холбоотой асуудал юм.
Геополитикийн үйл явдлууд Австрали дахь исламофобийг өдөөх хүчин зүйл болдог. Гэхдээ энэ бол цорын ганц шалтгаан биш юм гэж доктор Амат хэлээд, үргэлжлүүлэн:
“Улс төрийн уриа лоозон бидэнд мэдээлж буй тохиолдлын өсөх эсвэл буурахад маш чухал хүчин зүйл болдог.” гэв.
"Understanding Hate" цувралын энэ дугаарт өнөөгийн Австрали дахь исламофобийн асуудлыг авч үзнэ.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.