
Эрэгчин шаазгай үржлийн улиралд үр төлөө үүрнээсээ гаргасны дараа буюу 9, 10-р саруудад ойролцоогоор 6 долоо хоногийн турш тэднийгээ хамгаалж, ойртсон бүхэнрүү дайрдаг. Энэ үед дэгдээхэйнүүд нь махчин амьтдад идүүлчихэж мэдэх хамгийн эмзэг байдаг юм.
Шаазгай үүрээ хамгаалан тогтмол эргэж байдаг. Тухайн орон нутгийн удирдлагууд болон олон нийтийн байгууллагууд дайралт ирж болзошгүй газруудын зураглал гаргаж, анхааруулга байрлуулдаг.
Magpie Alert гэдэг вэб сайт шаазгайн дайралтын газрын зураг болон өдрийн дайралт, гэмтлийн бүртгэлийг гаргадаг. Энэ жил гэхэд 2043 удаагийн дайралт, 264 гэмтэл бүртгэгдсэн байна.
Шаазгайн хувьд таны хөдөлгөөн хурдтай байх тусам аюул гэж үзэх магадлал ихэсдэг тул дугуйчид, гүйж байгаа хүн болон нохойтой алхаж байгаа хүн дайралтад өртөх магадлалтай байдаг.





