Австрали дахь Монголчууд олноороо байдаг сошиал групүүдэд эм, эмнэлгийн хэрэгсэл /антибиотик, дусал, тариа гэх мэт/ зарна, авна гэсэн зар их тавигдах болжээ. Энэ бол хуулиар хориотой үйлдэл бөгөөд таны эрүүл мэндэд ямар хүндрэл учруулахыг таашгүй.

Дэлхийд нэг жилд 4.9 сая хүн антибиотикийн буруу хэрэглэснээс болж амь насаа алддаг. Энэ тоо 2050 он гэхэд 10 сая хүн болж нэмэгдэх хандлагатай байгааг судалгаагаар тогтоожээ. Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-н дурдсанаар антибиотикийн зохисгүй хэрэглээ, тэр дундаа тухайн үүсгэгчид чиглэсэн антибиотик эмчилгээг оновчгүй дур мэдэн, стандарт бусаар хэрэглэсэнтэй холбоотойгоор антибиотикт тэсвэртэй халдварын тохиолдол нэмэгдэж байна.
Танд орчуулагчийн үйлчилгээ хэрэгтэй бол National Translating and Interpreting Service
сайтаас эсвэл 13 14 50 дугаарт залгаарай.






