SBS Examines: Ихэнх Австраличууд цагаачлалыг ашигтай гэж үздэг. Харин эдийн засгийн дарамт энэ ойлголтыг өөрчилж байна уу?

Migration Header.png

1945 он. Лондон хот. Австрали руу зорчих тасалбар санал болгосон зарыг харж буй хүмүүс. Өнөөдөр ихэнх Австраличууд цагаачлал энэ улсад үнэ цэнтэй хувь нэмэр оруулсан гэж үздэг. Гэвч цагаачид болон дүрвэгсэд гадуурхал, ялгаварлалтай нүүр тулсаар байна. Credit: Getty Images, SBS

Цагаачид болон дүрвэгсдийг амьжиргааны өртөг өсөх шалтгаан гэж буруутгадаг. Энэ тойргийг таслах арга зам бий юу?


Австраличуудын бараг тал нь буюу 49 хувь нь цагаачлалын түвшин хэт өндөр байна гэж үзэж байна.

Үүнийг Австралийн нийгмийн эв нэгдлийг хэмждэг Scanlon Foundation-ы сүүлийн тайланд дурджээ.

Тайлангийн зохиогч, Австралийн Үндэсний Их Сургуулийн доктор Жеймс О’Доннеллийн хэлснээр, цагаачлалын нөлөөллийн талаарх бидний хандлага ерөнхийдөө эерэг хэвээр байгаа. Гэхдээ эдийн засгийн хүндрэлийн үед сөрөг болж болзошгүй гэсэн юм.

“Хүмүүс эдийн засгийн талаар санаа зовниж, өөрсдөө ажилгүй болох, санхүүгийн дарамтад орох үед цагаачлалын талаарх хандлага нь бага зэрэг сөрөг болдог. Тэд цагаачид орон сууцны үнийг өсгөдөг, эсвэл ажлын байрыг булаадаг гэх мэт зүйл хэлэх магадлал өндөр болдог.”

Гэвч эдгээр итгэл үнэмшил үнэн баримтад үндэслэсэн үү? Ийм үзэл цагаачид, дүрвэгсдэд хэрхэн нөлөөлдөг вэ?

Understanding Hate подкастын энэ дугаарт бид буруу мэдээлэл хэрхэн цагаачдыг онилдог, мөн сөрөг дам яриаш хэрхэн няцааж болох талаар хэлэлцэнэ.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service