Австралийн өнцөг булан бүрт Монгол эрчүүд шагай харваж байна. ЮНЕСКО-гийн биет бус соёлын өвд бүртгэгдэж, Монголын эрийн гурван наамдын нэгэн төрөл болсон энэ спортын тухай О.Гэрэлт-Одтой ярилцлаа.
Үндэсний их баяр наадам цахим хуудсанд бичсэнээр "Малыг гаршуулж эхэлсэн цагаас шагайн наадгайн үүсэл эхэлсэн гэж үздэг. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл Мөнх хаан дайны бус цагт цэргүүдийнхээ сум тавих эрхий хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, тэсвэр хатуужил олгох, эр зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагайн харваагаар наадуулж байсан гэдэг. Монголчууд шагайгаар бөгцөг харвах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэрэг олон төрлийн тоглоом тоглодог бөгөөд эдгээр нь уламжлагдан өнөөг хүрэхдээ “Шагайн харваа” хэмээх спорт болтлоо хөгжөөд байна." гэжээ.





