Монгол гэрийг онлайнаар анх хараад шууд л "дурласан"

494814476_1444640936734403_700054756210018674_n.jpg

Scott Derrick Монгол гэрийн тухай ном онлайнаар худалдан авч, анхны суурь ойлголт авчээ. Дараа нь 2017 онд Монгол аяллаар очихдоо метрээ халааслан явж, олон гэрийн зураг авч судалгаа хийсэн байна. Тэр одоо ч гэр яаж хийх тухай сурсаар байна хэмээн ярилаа. Supplied by Scott Derrick.

Австралийн чийглэг цаг агаарт тохируулан Монгол гэрт цонх хийж, агааржуулалтыг нь сайжруулжээ. Монгол гэр хийдэг Scott, Rachel нартай танилцаарай.


494885593_1359383201995316_4356235901696824015_n.jpg
Тэр Австралид амьдарч буй монголчуудаас суралцсаар, мөн YouTube бичлэг үзэж, Facebook-ийн Монгол гэрийн группүүдийг дагаж улам ихийг мэдэж авч байна. Сурах зүйл маш их, би одоо ч суралцсаар байна гэв. Supplied by Scott Derrick.
494888264_4082171472027528_6332353646766943711_n.jpg
Scott Монгол гэрийг хатаасан нарс мод, ноосон эсгий, брезент, мөн ус үл нэвтрүүлэх PVC материалаар хийдэг ажээ. Гэрийн чимэглэл хийж Монгол хээ зурах нь гэр урлалын хамгийн сайхан хэсэг гэж тэд хэллээ. Supplied by Scott Derrick.
505120094_3211435362327856_5757456463686200888_n.jpg
Scott-ийн онлайнаар харж хийсэн Монгол гэрийг анх олж харсан Монгол хосууд Сандуй, Тэмүлэ нар Scott, Rachel нарын хамт. Supplied by Temule Khadbaatar.
494814112_2177325356023815_3486515765909538964_n.jpg
Kimberley Hawryluk Gold Coast Hinterland- Binna Burra-аас холгүй байдаг Lower Beechmont-д Монгол гэртэй Airbnb ажиллуулж байна. Зочид дугүй хийцтэй Монгол гэрийн доторх орон зайд үнэхээр татагддаг гэж тэр хэллээ. Бас гэрт байх хамгийн таатай үе бол бороо орж байхад. Борооны дуслууд гэрийн дээвэрт дуслах чимээг сонсох нь үнэхээр тайвширал авч ирдэг гэв. Supplied by Kimberley Hawryluk.
3.png
Kimberly Монгол гэрийн доторх орон зай хамгийн сайхан гэв. Kimberley Hawryluk.
eb84c229-faa1-4caa-9283-ece386dbeb95.jfif
Хөдөө төрж, гэрт өссөн Жагаа Австралид ч бас Монгол гэртээ амьдарч байна. Тэр Scott-ийн урласан гэрийг хийц сайтай хэмээн үнэлж байна. Жагаа Heesco-ийн зурсан хөрөг зурагныхаа дэргэд. Supplied by Lu Sea
47d26241-e629-4211-b64b-5d812b85d918 Jagga.jfif
Австралид орон сууц худалдаж авах хэтэрхий үнэтэй. Бас моргейж төлж стресстэй амьдрахыг хүсээгүй учраас Жагаа, Lu Sea хоёр Монгол гэрт амьдрахыг илүүд үзэж байна. Тэд өөрийн гэсэн газартай болж, гурван монгол гэртэй болох төлөвлөгөөтэй. Supplied by Lu Sea.
317048682_1139212076741884_5375540691052043458_n.jpg
Scott өөрийн хийсэн гэрээ зураач, "Угалз Арт" үүсгэн байгуулагч Б.Болорт бэлэглэжээ. Энэ нь түүнд уран бүтээлээ хийх маш их урам зориг өгсөн гэлээ. Supplied by B.Bolor.
316913303_1211942246054995_9074229877487071355_n.jpg
Монгол гэрийн хээ угалз Б.Болорын хувьд зургийн анхны хичээл байжээ. Тэр хүүхэд байхдаа хөдөө явж, гэрийн хээг ажиглах дуртай хүүхэд байжээ. Supplied by B.Bolor.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service