Урин хаврыг угтах Монголчуудын баяр Австралийн өнцөг булан бүрт болно. Credit: Timothy Allen/Getty ImagesАвстрали дахь монголчууд могой жилээ угтан авах баяраа хийхээр бэлтгэж байна. Мелбурн, Аделаид хотын Монголчууд хэрхэн баярлах гэж байгаа тухай эндээс сонсоорой.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Австрали дахь монголчууд могой жилээ угтан авах баяраа хийхээр бэлтгэж байна. Мелбурн, Аделаид хотын Монголчууд хэрхэн баярлах гэж байгаа тухай эндээс сонсоорой.
Аделаид дахь Монголчууд сар шинийн баяраа "Mongolian Adventure Games" сэдвээр зохион байгуулж байна. Баярын арга хэмжээ 2025 оны 3-р сарын 1-ний Бямба гарагт Fullarton Park Community Centre-т 13:30- 17:30 цагийн хооронд болно.
Аделаид хотын монгол гэр бүлүүд жил бүр ээлжлэн үндэсний баяруудаа зохион байгуулдаг. Энэ жил гурван айл нийлж зохион байгуулж байгаагийн нэг нь Б.Анхбаярын гэл бүл юм.Харин Мелбурны Монгол цагаан сарын баяр 3-р сарын 9-нд ST Kilda Beach Catani Gardens-д болно. баярт ирсэн ахмад настнуудаа хүндэтгэн золгож, халуун яриа өрнүүлэхийг зохион байгуулагчид уриаллаа.
Викториа мужийн Монголчуудын баярын зохион байгуулагчдыг төлөөлж Muggi Davaa-тай ярилцлаа. Тэд өөрсдөө баярлахаас гадна Монгол соёлоо сурталчилах үндсэн агуулгаар баяраа зохион байгуулж байна.