Watch FIFA World Cup 2026™

LIVE, FREE and EXCLUSIVE

Цагаан сар бол манай гэр бүлийн хамгийн чухал баярын өдөр

476457659_1129353635327682_2854464919524315448_n.jpg

Franco Del Monaco-ийн гэр бүл Мелбурн хотод болсон Монголчуудын цагаан сарын баярын үеэр.

Сар шинийн битүүний өдөр тэд сүй тавих ёслолоо Монголд хийжээ. Тэр цагаас хойш олон цагаан сарыг хамтдаа тэмдэглэж, Монгол соёлыг Австралид түгээн дэлгэрүүлсээр байна.


Published

By Undrakhbayar Jargalsaikhan

Source: SBS


Share this with family and friends


Сар шинийн битүүний өдөр тэд сүй тавих ёслолоо Монголд хийжээ. Тэр цагаас хойш олон цагаан сарыг хамтдаа тэмдэглэж, Монгол соёлыг Австралид түгээн дэлгэрүүлсээр байна.


Гэрийн эзэн Франко Дел Монако Итали гаралтай Австрали хүн. Харин гэргий Б.Отгончимэг нь Австралид Монгол хэл зааж, хүүхдүүдэд өв соёлоо өвлүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж буй багш. Тэд хоёр сайхан хүүхдийн эцэг эх. Манай нэвтрүүлэгт бага хүү Орландо Тэмүжинтэйгээ оролцож, сар шинийн баяр тэдний гэр бүлийн хувьд ямар чухал тэмдэглэлт өдөр болдог тухайгаа хуваалцсан юм.

3b78a60b-d869-470e-be04-d9e17fe42605.jfif
Тэд 2011 онд Монголд сүй тавих сар шинийн битүүний өдөр Монгол заншлаар хийжээ. Бас том охин Бишрэлт нь сар шинийн хоёрны өдөр мэндэлжээ. Тийм ч учраас цагаан сар бол энэ гэр бүлийн хувьд маш чухал өдөрт тооцогддог юм байна.

Гэр дүүрэн зочид урьж, Монгол хоолоор дайлж, соёлоо танилцуулдаг тэдний уламжлал энэ жил бүр өргөжиж МЕЛА Монгол хэлний сургуулийнхаа хүрээнд баярлахаар болжээ.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now