Австралид зарим мөөг хортой эсвэл үхэлд хүргэх аюултай байдаг. Тиймээс мэргэжлийн хүний хяналтгүйгээр түүсэн эсвэл супермаркет, хүнсний дэлгүүрээс худалдаж аваагүй мөөгийг идэхгүй байхыг албаныхан хатуу анхааруулж байна. Муж, нутаг дэвсгэр бүрд дүрэм, журам өөр байдаг бөгөөд зарим газар мөөг түүхийг хориглодог.
Гол агуулга:
- Австралид 250 мянга гаруй өвөрмөц төрөл зүйл мөөг байдаг.
- Австралид мөөгийг идэж болох эсэхийг тодорхойлох нь болгоомжтой, мэдлэг шаардсан ажил юм.
- The death cap зэрэг үхлийн аюултай мөөг нь бусад зэрлэг мөөгнөөс ялгахад маш хэцүү байдаг.



Хэрэв та эсвэл таны мэддэг хэн нэгний эрүүл мэндэд мөөгтэй холбоотой санаа зовсон асуудал байгаа бол Австралийн хаанаас ч Хордлогын мэдээллийн төвийн 131 126 дугаарын утсаар залгаарай.
Амь насанд аюултай шинж тэмдэг илэрвэл 000 руу залгана уу.
Share






