Бараг долоо хоног бүр австраличууд гудманд цугларч, ямар нэг чухал асуудлаар эсэргүүцлийн дуу хоолойгоо өргөдөг. Эсэргүүцэл илэрхийлэх нь угаасаа хууль бус зүйл биш. Гэхдээ жагсагчид хэт туйлширч эсвэл нийгэмд харш үйлдэл хийж, хуулийн хил хязгаарыг давдаг. Хэрэв та эсэргүүцлийг жагсаал, цуглаанд оролцож байгаа бол асуудалд орох магадлал их бага хэмжээгээр бий. Энэ нь таны хаана байгаа болон биеэ хэрхэн авч яваа байдлаас шалтгаална.

Хэрэв та цагдаа нарт саатуулагдсан бол яах вэ?
Хэрэв та саатуулагдсан бол өмгөөлөгчтэй холбоо барих хэрэгтэй. Олон нийтийн эрх зүйн төвүүд мөн хууль зүйн зөвлөгөө өгч, таны эрхийг хангаж байгаа эсэхийг шалгадаг.
Өөрийнхөө эрхийг мэдэж аваарай
Австрали даяар үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Хүний эрхийн эрх зүйн төв, Эмнести Интер нэшнл болон танай орон нутгийн Иргэний эрх чөлөөний зөвлөл эсэргүүцэл болон хуулийн талаар үнэн зөв мэдээлэл өгдөг.






