Австрали дах Монголчуудын гаргадаг хувь хүний жижиг алдаанаас эхлээд нийгмээрээ давтдаг нийтлэг алдаануудын тухай ярилцана. Энэ удаад татвар, Super-тэй холбоотой зарим нийтлэг алдааны тухай Австралийн Үндэсний Аудитын газрын санхүүгийн аудитор, Австралийн мэргэшсэн нягтлан бодогч, CPA member, MPA Б.Оюунсүрэнтэй ярилцлаа.
Бидний гаргадаг нийтлэг алдаа:
- ABN, TFN авсан ч татварын тайлан гаргадаггүй.
- My Gov Account-ийнхаа нэвтрэх нэр, нууц үгээ огт танихгүй хүн өгч, татварын тайлан гаргуулдаг.
- Давхар ажил хийдэг хүмүүс олон Super Fund нээлгэдэг.
- Ажлын нягтландаа давхар ажил хийх байгаагаа хэлдэггүй.
- Австралид эргэж ирэх хүн Super Fund авчихдаг.
- Татвар мэдүүлэхгүй байж болно, их хэмжээний буцаан олголт авч болно гэх мэт ам дамжсан ярианд итгэдэг.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.
Share






