Эх хэлээ бүрэн сураагүй хүүхдэд өөр хэл заах, өөр хэлээр хичээл явуулах үнэхээр хүнд байдаг. Тиймээс хүүхэдтэйгээ Монголоороо сайн ярьж байгаарай гэж тус сургуулийн багш нар дамжууллаа.
Энэ удаад бид Австралийн сургуульд сурч байгаа хүүхдүүдийнхээ сурлагад эцэг эхчүүд бид хэрхэн дэмжлэг үзүүлж чадах тухай ярилцлаа. Энд эх хэлний чадвар маш чухал гэдгийг Н.Ганчимэг багш онцоллоо. Учир нь эх хэлээ мэдэхгүйгээр өөр хэл сурах боломжгүй гэв.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





