Австралийн нийтийн тээврийн үйлчилгээнд трамвай, автобус, галт тэрэг, усан онгоц явдаг. Мөн муж, нутаг дэвсгэр бүр өөрийн гэсэн тээврийн сүлжээтэй. Та энэхүү тээврийн системийг төвөггүй ашиглахын тулд хэрхэн ажилладгийг нь, мөн юуг анхаарах хэрэгтэй тухай суурь мэдээллийг эндээс аваарай.
Гол агуулга:
- Муж бүр нийтийн тээврийн сүлжээгээ бие даан ажиллуулдаг тул дүрэм журам болон үнэ нь харилцан адилгүй байдаг.
- Томоохон хотуудад урьдчилан цэнэглэдэг ухаалаг карт ашиглах боломжтой бөгөөд зарим тохиолдолд банкны картаараа шууд төлбөр хийх сонголт ч бий.
- Та тасалбар авсан эсэх мөн нийтийн аюулгүй байдлыг тусгай ажилтнууд шалгадаг. Мөн нийтийн тээврийн бүх сүлжээнд хяналтын камерууд суурьлуулан хянадаг.

Муж болон нутаг дэвсгэрийн нийслэл хотуудад ашиглагддаг урьдчилан цэнэглэдэг картууд:
- Opal card for Sydney
- Myki for Melbourne
- go card for Brisbane
- SmartRider for Perth
- metroCARD for Adelaide
- GreenCard for Hobart
- Tap and Ride Card for Darwin
- MyWay for Canberra


Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






