SBS Examines Австралийн нийгмийн эв нэгдлийн төлөв байдлыг тусгасан мэдээлэл цуглуулж, тайлагнадаг олон байгууллагуудтай ярилцлаа.
Үг хэллэг болон бие махбодийн хүчирхийлэл зэрэг үзэн ядалтын тохиолдлыг мэдээллэх нь мэдэгдэхүйцээр өссөн байна.
Мельбурны их сургуулийн сэтгэл судлаач профессор Ник Хаслам SBS Examines-д ярьсандаа:
“Хүмүүс юуг үзэн ядалт гэж тодорхойлох нь маш их ялгаатай байдаг” гэлээ.
Тэрээр мөн:
“Жишээ нь, зарим хүмүүс арьс өнгөөр ялгаварласан үг нь үзэн ядалт, хүчирхийллийн шинж гэж үзэж байхад бусад нь тэгж бодохгүй байх нь бий. Тиймээс ямар нэгэн үг хэллэгийг үзэн ядалттай эсвэл үгүй гэж ангилахад маш их санал зөрөлдөөн гардаг.” гэж хэлсэн.
Үзэн ядсан үг хэллэгийн талаарх мэдлэг, ойлголт нэмэгдэж буй нь бид яагаад илүү олон тохиолдол бүртгэгдэж байгаагийн нэг шалтгаан байж болох юм.
Гэвч маш их нөлөө үзүүлж буй өөр нэг хүчин зүйл бий.
Цахим доромжлол маш хурдтайгаар тархаж байгаа бөгөөд мэргэжилтнүүдийн зүгээс нийгмийн сүлжээний компаниуд платформ дээрээ үзэн ядалтыг зориудаар түгээх явдлыг зогсооход илүү ихийг хийхийг уриалж байна.
Социологич, Tackling Hate Lab-ийн захирал дэд профессор Маттео Вергани цахим орчин дахь үзэн ядалт нь бодит ертөнцөд үр дагавартай гэж хэлсэн.
Энэ нь хэвийн гэх ойлголтыг өөрчилж байна. Бид соёлын өөрчлөлтийн гэрч болж байх шиг байна. Нийгэм хуваагдаж байна.
"Хүмүүс, ялангуяа цахим орчинд үзэн ядалтыг хэвийн мэт болгож, үзэл бодлыг туйлшруулдаг бүлгүүдийн нөлөөнд илүү их өртөж байна" гэж тэр хэллээ.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.