Гэртээ олон төрлийн бизнес эрхлэх боломжийг Австралид олгодог. Гэхдээ татвар, даатгал, бүртгэлийн ижил зарчим үйлчилдэг. Жишээ нь гэрээсээ такси үйлчилгээ үзүүлдэг бол орлогоосоо үл хамааран заавал Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар (GST) бүртгүүлэх ёстой. Эсвэл фитнессийн багш гэртээ үйлчлүүлэгч хүлээн авахын тулд орон нутгийн удирдлагаас зөвшөөрөл авах шаардлагатай байдаг. Энэ дугаарт бид Австралид гэрээсээ бизнес эхлүүлэхэд мэдэх ёстой үндсэн дүрэм журмуудыг тайлбарлалаа.
Гол агуулга:
- Гэрээсээ бизнес эрхлэгчдийн ихэнх нь ганц хүний эрхлэх бизнес (sole trader) хэлбэрээр бүртгүүлдэг. Гэхдээ эрсдэл өндөртэй бизнест компани байгуулах бүтэц илүү тохиромжтой байж мэднэ. Гэвч илүү зардалтай байдаг.
- Хэрэв та гэрээсээ бизнес эрхлэх гэж байгаа бол орон нутгийн зөвлөлөөс зөвшөөрөл авах ёстой эсэхийг заавал шалгаарай. Мөн түрээсийн байранд амьдардаг бол байрны эзний зөвшөөрлийг эхлээд авах хэрэгтэй.
- Хүүхэдтэй холбоотой эсвэл хүнсний чиглэлийн аливаа бизнес нэмэлт тусгай зөвшөөрөл шаарддаг бөгөөд аюулгүй ажиллагааны дүрэм журмыг чанд дагаж мөрдөх ёстой.

This includes wellness professionals, personal trainers, beauticians, and virtually any service provider who sees clients at home.



Бизнесийн зөвлөгөө, тусламжийн талаар мэдээлэл авахыг хүсвэл өөрийн муж эсвэл нутаг дэвсгэр дэх төрийн байгууллагын вэбсайтуудаар зочлоорой:
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






