SBS Examines: ‘Uber хүргэлт үү?’: Сикхүүд хэвшмэл ойлголтод хэрхэн хариулдаг вэ?

Sikh Header.png

Сикхийн шашин Австралид хамгийн хурдтай өсөж буй шашны нэг боловч төдийлөн сайн ойлгогдоогүй хэвээр байна. Credit: Avani Rai

Сикхийн шашин Австралид хурдацтай өсөж буй шашин боловч одоо хүртэл хүмүүсийн дунд төдийлөн сайн ойлгогдоогүй байна. Коммунитигийн удирдагчид ташаа мэдээлэл, ялгаварлан гадуурхалттай хэрхэн тэмцдэг вэ?


Сикхийн шашин 2011 оноос хойш Австралид хамгийн хурдтай өсөж буй шашин болсон бөгөөд энэ нь цагаачлалтай холбоотой.
Гэхдээ 2021 оны хүн амын тооллогоор Сикхийн шашинтнууд нийт хүн амын ердөө 0.8 хувийг эзэлж байгаа тул цөөнхийн шашин гэж тооцогдсон хэвээр байна.

Ялгаварлан гадуурхалт бий. Хүмүүс заримдаа турбан зүүсэн, бор арьстай, сахалтай хүнийг хараад сөрөг хандлага үзүүлдэг. Ил гаргаагүй, илэрхийлээгүй ялгаварлан гадуурхалт их гардаг.
Жасибир Сингх Суропада, Викториа мужийн Сикхийн шашинтны зөвлөлийн тэргүүн
Сикх хүмүүс ил болон далд хэлбэрийн ялгаварлан гадуурхалттай тулгардаг тухай Викториа мужийн Сикхийн шашинтны зөвлөлийнтэргүүн Жасибир Сингх Суропада ярьж байна.

Тэрээр Сикхийн шашны талаарх олон нийтийн ойлголтыг нэмэгдүүлэхийн төлөө бусад коммунитигийн удирдагчидтай хамтран ажиллаж байна.

“Эдгээр хүмүүс асуудал үүсгэдэг гэх буруу ойлголт байдаг. Гэхдээ үнэндээ бид нийгэмд хувь нэмрээ оруулдаг хүмүүс. Та турбан зүүсэн хүнтэй таарвал, ‘энэ хүнээс тусламж хүсэж болно’ гэж өөртөө хэлээрэй,” гэв.

“Бид гурван үндсэн зарчим баримталдаг: Энэ бол бурхныг бясалгах, шударгаар хөдөлмөрлөх, мөн олсон орлогоо хэрэгцээт хүмүүстэй хуваалцах юм.”

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service