SBS Examines: Санаа байвч хэрэгжүүлдэггүйн шалтгаан |Ихэнх хүн үзэн ядалтыг зогсооход оролцоно гэдэг ч, үнэндээ яагаад тэгдэггүй вэ?

Stepping In Header.png

While most people say they would take action if they witnessed hate or harassment, many choose not to intervene in the moment. Credit: Getty Images/SBS

Арьс өнгөөр ялгаварласан үйлдлийг харсан Аарон “шуурхай шийдвэр” гаргаж оролцжээ. Хүмүүс ирж түүнд тусалснаар хүчирхийллийг зогсоож чадсан байна. Харин олон хүн ийм үед юу хийхээ мэддэггүй гэдэг.


Нэгэн Ази эрийг чиглэсэн арьс өнгөөр ялгаварласан хүчирхийлэл болж байгааг хараад Аарон Тео оролцохоор шийджээ.

“Нөхцөл байдлыг намжаах, бас довтлогч болон хохирогчийг салгах, зай бариулах хэрэгтэй байсан юм. Аз болоход намайг оролцсоны дараа хэд хэдэн хүн ирж, гэмт этгээдийг зогсооход тусалсан.”

Ихэнх хүмүүс өөрсдийгөө ингэх л байсан гэж төсөөлдөг. Гэвч судалгааны дүн өөр зүйл харуулдаг.

Баруун Сиднейн их сургуулийн профессор Кевин Данн бол ажиглагчийн үйлдлийг судалдаг. Хүмүүсийн хүсэл зорилго болон бодит үйлдлийн хооронд зөрүү гардаг гэж тэр хэллээ.

“Хүмүүсээс, та ямар нэг арга хэмжээ авах уу гэж асуухад 70 хувь, 60-иадын өндөр түвшинд байдаг. Гэтэл яг адилхан хүмүүсээс өмнө нь ийм үйлдэл хийж байсан уу гэж асуухад… 30 хувиас доош буудаг.”
Хүмүүс ихэвчлэн оролцдоггүй. Учир нь өөрсдөө онилогдохоос айдаг, юу хийхээ мэддэггүй эсвэл тухайн үйл явдал үнэхээр арьс өнгөөр ялгаварласан үйлдэл мөн эсэхэд эргэлздэг.

Профессор Данн хэлэхдээ, бидний хүсэл зорилго ба бодит үйлдлийн хоорондох энэ зөрүү бол “арьс өнгөөр ялгасан үзлийг эсэргүүцэхэд ашиглаж болох, хараахан нээгдээгүй боломж юм. Хэрэв бид хүмүүст ямар үйлдлүүд хийж болох, ямар хэлбэрээр оролцож болохыг ойлгуулж чадвал.” гэжээ.

Understanding Hate-ийн энэ дугаарт бид хүчирхийлэл эсвэл үзэн ядалт болж байгааг харвал хэрхэн аюулгүйгээр оролцож болох тухай авч үзэж байна.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
SBS Examines: Санаа байвч хэрэгжүүлдэггүйн шалтгаан |Ихэнх хүн үзэн ядалтыг зогсооход оролцоно гэдэг ч, үнэндээ яагаад тэгдэггүй вэ? | SBS Mongolian