Hay fever, asthma | Улирлын харшлаас урьдчилан сэргийлэх боломжууд ба эмчилгээ

Woman suffering from spring allergy, blowing nose with a tissue in the park

Харшлын ханиад (hay fever) болон астма ямар нийтлэг шинж тэмдэгтэй байдаг вэ? Credit: Milshot/Getty Images

Хавар хайр бас харшил авч ирдэг. Олон сая Австраличуудын хувьд хавар бол hay fever, астма эхэлдэг улирал юм. Хэрвээ танд болон таны эргэн тойрны хэн нэгэнд шинж тэмдэг байгаа бол энэ подкастыг заавал сонсоорой.


Гол агуулга:
  • Hay fever (улирлын чанартай харшлын ринит) нь дархлааны систем өвс болон бусад ургамлын тоосонцорт хэт мэдрэгээр хариу үйлдэл үзүүлж, хамар болон нүдийг цочроох үед үүсдэг.
  • Астма нь тоосонцрын өчүүхэн хэсгүүд уушгинд орсноор өдөөгдөж, ханиалгах, амьсгаа давчдах, шүгэлдэх мэт дуугаралттай болох зэрэг шинж тэмдгийг үүсгэдэг.
  • Австралид дөрвөн хүн тутмын нэг нь hay fever-тэй, ойролцоогоор хүн амын 10 хувь нь астматай байна.
  • Өрхийн эмч болон эм зүйчдээс шинж тэмдгийг намдаах, урьдчилан сэргийлэх эмчилгээ, эмийн зөвлөгөө авах боломжтой.
Allergies.jpg
Dr Duncan Mackinnon, Micaela Diaz, Professor Joy Lee.
Mother helping asthmatic son
A mother and son are sitting together in a living room. She is helping him take his puffer because he suffers from asthma. Credit: FatCamera/Getty Images
Доктор Mackinnon дараах боломжит эмчилгээний аргуудыг дурдлаа:
  • Antihistamines (эм болон цацлага) hay fever шинж тэмдэгийг түргэн намдаадаг.
  • Хамар битүүрлийг багасгах decongestant (зөвхөн богино хугацаанд хэрэглэх)
  • Астма намдаах зориулалттай Ventolin ингалятор
  • Үрэвслийг бууруулах урьдчилан сэргийлэх corticosteroid (хамрын цацлага эсвэл ингалятор) — улирлын оргил үе эхлэхээс өмнө хэрэглэх нь хамгийн үр дүнтэй.
Харшилтай хүмүүст зориулсан хэрэгтэй мэдээллийн эх сурвалжууд:
Энэ дугаарын мэдээлэл ерөнхий бөгөөд тодорхой зөвлөгөө биш юм. Хэрвээ та hay fever, астма эсвэл харшлын шинж тэмдэгтэй бол өөрийн нөхцөл байдалд тохирсон зөв мэдээллийг эмч эсвэл эм зүйчтэй уулзаж аваарай. Яаралтай тусламж шаардлагатай бол шууд 000 дугаарт залгаарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service