Австралид цахилгаан автомашин авах нь үнэхээр ашигтай юу?| Fuel in Focus

Australia Explained – Fuel in Focus
It is estimated that drivers can save up to 70 per cent on fuel and 40 per cent on servicing costs annually. Source: Moment RF / Tashdique Mehtaj Ahmed/Getty Images

Шатахууны үнэ тогтворгүй хэвээр байгаа энэ үед зардал багатай зорчих арга эрэлхийлж буй жолоочдын тоо нэмэгдэж, Австралийн замд цахилгаан автомашин улам түгээмэл болж байна. Хэрэв та цахилгаан автомашин руу шилжихээр зорьж байгаа бол дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй.


Published

By Zoe Thomaidou

Presented by Khandmaa Ochir

Source: SBS



Share this with family and friends


Шатахууны үнэ тогтворгүй хэвээр байгаа энэ үед зардал багатай зорчих арга эрэлхийлж буй жолоочдын тоо нэмэгдэж, Австралийн замд цахилгаан автомашин улам түгээмэл болж байна. Хэрэв та цахилгаан автомашин руу шилжихээр зорьж байгаа бол дараах зүйлсийг мэдэх хэрэгтэй.


Салбарын судалгаанаас үзэхэд, 2026 оны дөрөвдүгээр сард Австралид шинээр борлуулагдсан зургаан автомашин бүрийн нэг нь цахилгаан автомашин байжээ. Борлуулалт нь өсөж байгаа хэдий ч үнэ өртөг, цэнэглэлт, Австралийн замын нөхцөлд хэр тохиромжтой эсэх талаар асуултууд урган гарсаар байна.

Австралид цахилгаан автомашин ямар үнэтэй вэ?

Цахилгаан автомашины анхны худалдан авах үнэ бинзен, дизель хөдөлгүүртэй автомашинаас өндөр хэвээр байгаа ч эрэлт нэмэгдэж, сонголт олширсноор үнэ нь аажмаар буурч байна.

Свинбөрнийн Технологийн Их Сургуулийн Тээврийн технологи, тогтвортой хөгжлийн профессор Хуссейн Диа хэлэхдээ, илүү боломжийн үнэтэй загварууд зах зээлд олноор гарч эхэлжээ.

"Гурав, дөрвөн жилийн өмнө, бид 50,000 австрали доллараас бага үнэтэй цахилгаан автомашин олоход хэцүү байсан. Харин одоо бол 30, 30 мянга гаруй австрали долларын үнэтэй загварууд ч байна. Төрийн хөнгөлөлтүүдийг тооцвол үүнээс хямд ч байж болно."

Мөн оршин суугаа муж, нутаг дэвсгэрээсээ хамааран жолооч нар төрөөс олгодог урамшуулал, хөнгөлөлтөд хамрагдах боломжтой.

Мөн цалингийн багцын (salary packaging) хөтөлбөрт хамрагдсан ажилтнууд цахилгаан автомашины лизингийн татварын хөнгөлөлт эдлэх боломжтой.

Баруун Австралийн the Royal Автоавтомашины Клубын Тээврийн хэрэгсэл, түлшний асуудал хариуцсан менежер Алекс Форрест ингэж тайлбарлажээ:

“Хэрэв та novated lease ашиглаж байгаа бол Fringe Benefits Tax буюу нэмэлт ажилтны хөнгөлөлтийн татвараас чөлөөлөгдөж болно. Ингэснээр таван жилийн түрээсийн хугацаанд гэхэд жил бүр хэдэн мянган доллар хэмнэх боломжтой..."

Цахилгаан автомашин унах нь ашиглалтын зардлын хувьд хэмнэлттэй юу?

Бензин болон дизель автомашинтай харьцуулахад цахилгаан автомашины ашиглалтын зардал ерөнхийдөө бага байдаг.

Тооцооллоор жолооч нар жилд түлшний зардлаа 70 хүртэлх хувиар, засвар үйлчилгээний зардлаа 40 хүртэлх хувиар бууруулах боломжтой.

Профессор Диа хэлэхдээ, цахилгааны үнэ болон засвар үйлчилгээний зардал бага байдаг учраас урт хугацаандаа мэдэгдэхүйц хэмнэлт авчирдаг гэлээ.

Нэг километр тутамд цахилгаан эрчим хүч бензинээс хамаагүй хямд... Мөн цахилгаан автомашин механикийн хувьд илүү энгийн бүтэцтэй тул засвар үйлчилгээний зардал ч бага байдаг.
Хуссейн Диа

Гэхдээ гэртээ цэнэглэх нь нийтийн цэнэглэх станц ашиглахаас илүү хямд байдаг. Тиймээс ихэвчлэн нийтийн цэнэглэгч ашигладаг жолооч нарын хувьд хэмнэлт нь харьцангуй бага байж болно.

Цахилгаан автомашин нэг удаагийн цэнэглэлтээр хэр хол явах вэ?

Профессор Диагийн хэлснээр, ихэнх энгийн загварын цахилгаан автомашин нэг удаагийн цэнэглэлтээр 400–500 километр явах чадалтай.

Гэхдээ холын замд явахдаа урьдчилан төлөвлөх шаардлагатай.

Муж хоорондын урт замд явах үед, ялангуяа бүс нутгуудад хурдан цэнэглэх станцгүй олон мянган километр үргэлжилдэг хэсгүүд байдаг нь сул тал хэвээр байна.

Цахилгаан автомашиныг гэртээ цэнэглэх боломжтой юу?

Олон жолооч нарын хувьд гэрийнхээ энгийн цахилгааны залгуурт автомашинаа цэнэглэдэг.

Алекс Форрестын хэлснээр, өдөрт богино зайд зорчдог хүмүүст энэ нь хангалттай байдаг аж.

"Хэрэв танд гудамжнаас тусдаа зогсоол болон гараж эсвэл автомашины саравчинд цахилгааны залгуур байгаа бол дагалдах кабелиар шууд цэнэглэх боломжтой."

Харин өдөр бүр холын зайд явдаг хүмүүс гэрийн зориулалтын цэнэглэгч суурилуулах нь илүү тохиромжтой.

Хэрэв та өдөр бүр хол зам туулдаг, батарейгаа их ашигладаг бол гэрийн зориулалтын цэнэглэгч суурилуулах нь илүү үр дүнтэй.
Алекс Форрест

Орон сууцанд амьдардаг хүмүүс зориулалтын цэнэглэгч суурилуулахаасаа өмнө өөрийн орон сууцны удирдлага буюу strata байгууллагаас зөвшөөрөл авах шаардлагатай байж болно.

Хуучин цахилгаан автомашин худалдаж авахдаа юуг анхаарах хэрэгтэй вэ?

Австралийн хуучин цахилгаан автомашины зах зээл харьцангуй шинэ боловч хэрэглэгчдийн итгэл нэмэгдэж байна.

Мэргэжилтнүүд худалдан авалт хийхээсээ өмнө батарейн баталгаат хугацаа, засвар үйлчилгээний нөхцөл болон борлуулалтын дараах үйлчилгээг сайтар шалгахыг зөвлөж байна.

Ноён Форрест зөвхөн автомашины мэргэжлийн үнэлгээг уншихаас гадна тухайн автомашиныг ашиглаж байсан хүмүүсийн бодит туршлагыг судлах нь чухал гэдгийг онцолжээ.

"Хэрэглэгчдэд сайн тал нь, Одоогоор зах зээлд 60 орчим автоавтомашины брэнд өрсөлдөж байна. Тиймээс зөвхөн хэрэглэгчдийн сэтгэгдэл уншихаас гадна тухайн автоавтомашиныг эзэмшиж байгаа хүмүүсийн бодит туршлагыг судлаарай. Мөн төлөх гэж буй үнийн дүгд яг юу авч байгаагаа, тэр нь таны хэрэгцээнд үнэхээр нийцэж байгаа эсэхийг сайн нягтлах нь чухал."

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now