Н.Жамбалдорж Тасмани арлаас сар шинийн мэнд дэвшүүлж байна.Яг хүүхэд насных шигээ цагаан сараа тэмдэглэж чадахгүй ч шинийн нэгэндээ буузаа идэж, мөрөө гаргадаг ёсоо заавал дагадаг. Сар шинийн тусгай дугаарын зочноор Тасмани мужид амьдардаг Н.Н.Жамбалдоржтой ярилцлаа.
Published
Updated
By Undrakhbayar Jargalsaikhan
Source: SBS
Skip to podcast episode contentShare this with family and friends
Яг хүүхэд насных шигээ цагаан сараа тэмдэглэж чадахгүй ч шинийн нэгэндээ буузаа идэж, мөрөө гаргадаг ёсоо заавал дагадаг. Сар шинийн тусгай дугаарын зочноор Тасмани мужид амьдардаг Н.Н.Жамбалдоржтой ярилцлаа.
Тасманид Монгол хоолны ресторан байгуулан тухайн орон нутгийнхаа 120 гаруй зоогийн газрын эхний тавд бичигдэн алдаршиж явахдаа тэр "Би бишээ, энэ Монгол соёлын гайхамшиг юм шүү" хэмээн хэвлэлд ярилцлага өгч байжээ. Монголыг сурталчилах, соёлыг таниулах ажилд чамгүй хувь нэмрээ оруулсан Н.Жамбалдоржийн түүхийг сар шинийн баяраар сонсож, урам зориг аваарай.
Н.Жамбалдорж: Австралид анх ирээд цагаан сараар найзууддаа Монгол бууз хийж өгч, бэлгэнд оймс өгч байлаа. Одоо ч найзууд маань надаас бэлгэнд оймс авна шүү гэж наргиан хийдэг юм. Олон хүнд Монгол соёлоо таниулах гэж хичээдэг байлаа.
Одоо ресторнаа ажилуулахаа больсон ч ойр дотны найзуудаа бууз, хуушуураар дайлсаар л байна.