Австрали улс террорист халдлагын дараах нөхцөл байдал, олон улсын мөргөлдөөний нөлөө, исламофоби, антисемитизм үзэл нэмэгдэж буй байдал, мөн амьжиргааны өртгийн хямрал зэрэг олон сорилттой нүүр тулж байна.
Нийгэмд “харьяалагдах мэдрэмж” буурчээ. Scanlon Foundation-ийн Mapping Social Cohesion тайланд дурдсанаар 2020 оны эхэнд 64 хувь байсан бол 2025 онд 46 хувь болж буурсан байна.
SBS-ийн тусгай форумын үеэр оролцогчид хөтлөгч Janice Petersen-д хэлэхдээ, манай нийгмийн эв нэгдэл яагаад дарамтад орж байгааг тайлбарлах олон шалтгаан бий хэмээн онцолсон юм.
Reconciliation Australia байгууллагын хамтрсан дарга Kirstie Parker: “Хүмүүс муухай, доромж хандлагатай байхад нь бараг зөвшөөрөл өгсөн мэт уур амьсгал бий болсон гэж санагддаг” гэлээ.
Тэрээр 2023 онд The Voice -ийн үеэр Yes campaign дээр ажиллаж байх үедээ сошиал сүлжээнд гарч байсан “аймшигтай сэтгэгдэл, дайралтууд”-ыг дурдан ярьсан байна.
Тэгвэл Cheek Media Co.-ийн гүйцэтгэх захирал Hannah Ferguson нийгмийн сүлжээ нь нийгмийн хуваагдлыг улам өдөөж буй том хүчин зүйлүүдийн нэг гэж хэлжээ.
Сошиал медиа бол хоёр туйлт ертөнц. Энэ нь хүмүүсийг бүлэгт хувааж, өөртэйгөө ижил үзэл бодлыг л давтан сонсдог “echo chamber” буюу хаалттай мэдээллийн орчинг бий болгодог.Hannah Ferguson
Institute of Public Affairs байгууллагын ерөнхий эдийн засагч Adam Creighton хэлэхдээ, амьжиргааны өртөг нэмэгдэж буй дарамт, дээр нь орон сууцны хямралд олон хүн цагаачлалыг буруутгаж байна гэжээ.
“Хүмүүс уурлаж бухимдах нь гайхах зүйл биш” гэж тэр хэлсэн байна.
Харин Race Discrimination Commissioner Giridharan Savaraman эдийн засгийн тэгш бус байдал нь ихэвчлэн арьс өнгөөр ялгаварлах үзлийн өдөөгч болдог гэсэн юм.
Тэрээр Janice-д хэлэхдээ:
“Системийн өөрчлөлт хийх хүнд ажлыг хийхээс илүүтэй тодорхой нийгэм эсвэл хувь хүмүүсийг буруутгах нь амар байдаг.”
SBS Examines энэ дугаарт Австралийн нийгмийн эв нэгдэлд нөлөөлж буй хүчин зүйлсийг авч үзэв.
Stream free On Demand
The Social Schism
program • News And Current Affairs
program • News And Current Affairs
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





