
Бид Австралид мах борлуулах бизнес эрхэлдэг Б.Хатанбаатараас ямар мах Австралид тэмдэглэж байгаа сар шинийн баярын ширээнд тохиромжтой байдаг талаар асуулаа. Бас ул боов, цагаан идээ хийдэг С.Алдарзаяа, айраг исгэдэг Г.Энхтуяа нартай монгол ёс уламжлалыг Австралид тээж яваа нөр их хичээл зүтгэлийнх нь талаар цөөн хором ярилцлаа.





