Австралид ирж буй хүмүүсийн хамгийн түрүүнд ирэх цэг нь гааль байдаг. Австралийн Хил Хамгаалах Албаны ажилтнууд хаалган дээр бэлэн байж, хориглосон бараа бүтээгдэхүүнийг нэвтрүүлэхгүй байхад анхаарч ажилладаг. Биоаюулгүй байдлын хяналтууд бол Австралийн өвөрмөц байгаль орчин, эдийн засаг болон хүн амыг хамгаалахын тулд хэрэгждэг арга хэмжээнүүд юм. Австралийн хилээр юу оруулах, юуг нэвтрэх боломжгүй, мөн биоаюулгүй байдлын дүрмийг үл тоомсорловол ямар эрсдэл учирч болох талаар таны мэдэх ёстой зүйлсийг энэ дугаартаа танилцуулан ярилцах болно.
Гол агуулга:
- Хилийн хяналтын арга хэмжээнүүдийг Австралийн өвөрмөц байгаль орчин, эдийн засгийг хамгаалахын тулд хэрэгжүүлдэг.
- Хүн бүр Incoming Passenger Card бөглөх ёстой. Энэ нь хууль ёсны баримт бичиг юм.
- Хүнсний болон ургамлын гаралтай бүтээгдэхүүнүүд нь өндөр эрсдэлтэй тул заавал мэдүүлэх ёстой.
- Аливаа зүйлсийг нууж далдлах нь торгуульд унах, цаашлаад хорих ял авах эрсдэлд хүргэж болзошгүй.
- Хэрэв эргэлзэж байвал мэдүүл.
Хориглосон бараа бүтээгдэхүүний дэлгэрэнгүй жагсаалтыг Australian Border Force сайтаас шалгаарай.



Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






