Хөдөөний энэ жижиг хот олон соёлын төв болон хөгжжээ

Screenshot 2025-06-02 113921.jpg

Anuadha Khadka is the principal of the Nepali Language School, run by Dubbo Nepalese Community Australia. Credit: SBS Examines/James Elliott

Шинэ Өмнөд Уэльсийн баруун төв хэсэгт орших Дуббо хотод тус мужийн Непаль, Энэтхэгийн хамгийн коммунити амьдарч байна.


Gargi Ganguly 1999 онд ажлын шугамаар Dubbo хотод амьдрахаар иржээ. Тухайн үед тэр "Энэ бол ажил, би энд хоёр юмуу гурван жил байгаад, дараа нь өөр газарт нүүе" гэж бодож байсан гэлээ.

Гэвч тэр Dubbo хотын оршин суугч болохоор шийдэж, одоо Orana Residents of Indian Sub-Continental Heritage (ORISCON) байгууллагын даргаар ажиллаж байна.
Dubbo-гийн тоос гуталд чинь наалдсан бол чамайг явуулдаггүй гэж үг байдаг.
Шинэ Өмнөд Уэльсийн баруун төв бүсэд орших энэ хот мужийнхаа хамгийн хурдтай хөгжиж буй олон соёлт төвүүдийн нэг юм.
Тэнд Энэтхэг, Монголчуудын Балба гэж нэрлэдэг Непал хүмүүс маш олуулаа амьдардаг. Хотын дарга Josh Black, цагаачдын коммунити энэ хотыг илүү сайхан амьдрах газар болгосон гэлээ.

"Нэгдмэл байдлыг улам нэмэгдүүлж, Даббод өмнө нь байгаагүй зүйлсийг бидэнд өгсөн" гэж гэлээ.
"Энэ зам үргэлж амархан байгаагүй ч үнэ цэнтэй байсан" гэж Gargi хэллээ.

“Арьсны үзэл… зөвхөн хөдөө хотуудад биш, хаа сайгүй байдаг. Энэ нь танихгүй зүйлээс үүдэлтэй айдсаас урган гардаг гэж би боддог.” хэмээн тэр хэлжээ.

“Бидний хүссэн зүйл бол хүлээн зөвшөөрдөг, нээлттэй коммунитиг бий болгох явдал. ORISCON үүнд тусалж чадсан. Учир нь бид бүх хүн нэгэн дор цуглардаг орон зайг бүрдүүлдэг. Зөвхөн нэг соёлын биш, бүх хүнийг хамруулдаг.”

"Тэр үед л чи суралцаж, өсөн хөгжиж, Австраличууд болдог” гэлээ.

SBS Examines SBS-ийн 50 жилийн ойг тохиолдуулан Даббо хотод очиж, олон соёлт нийгэмлэгүүдийн амжилттай, бахархалт түүхийг онцоллоо.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service