Канберрад GP эмчээр ажилладаг Dr Clara Tuck Meng Soo хэлэхдээ, цагаач гэр бүлээс гаралтай олон трансжендер хүмүүсийн ар гэр энэ байдалтай нь эвлэрч чаддаггүй. Тэд трансжендер байх нь барууны бүтээл гэж үздэг.
“Хэрэв та трансжендер хүмүүстэй ярилцвал, тэд трансжендер байх нь үнэндээ өөрийнх нь төрөлхийн мөн чанарын нэг хэсэг гэж хэлнэ”.
“Австралид өсөж торних нь тэдэнд өөрсдийн баримжаагаа судлах, бататгах боломжийг өгсөн. Энэ нь барууны нөлөөнд автахтай, эсвэл угийн соёлоо няцаахтай огт холбоогүй.”
Энэ бол Малайз гаралтай трансжендер залуу Kim-ийн сайн мэдэх ойлголт юм.
“Би өөрийгөө илчилж эхлэх үед “трансжендер бол барууны үзэгдэл гэж” гэж маш олон хүн надад хэлж байлаа” хэмээн тэр SBS Examines-д ярьсан юм.
“Гэвч түүхийн туршид бид байсан, Ази даяар бүх соёлд оршиж ирсэн. Энэтхэгт ч, Индонезид бидэнд hijra бий, бидэнд эрэгтэй ахан дүүс, эмэгтэй эгч дүүс байна. Цаашлаад Fa’afāfine, мөн Шинэ Зеландын Маори соёлд ч байсан.
Бид хаа сайгүй байсан. Зүгээр л “трансжендер” гэж нэрлээгүй ч бид байж л байсан.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.