Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн Баяр наадмаа Австралийн Сидней хотод суугаа монголчууд долдугаар сарын 5-ны өдөр, Мароубра эргийн ойролцоо зохион байгуулж, дэнж хотойтол дэлгэр сайхан наадсан билээ.
Наадмыг Хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын "Монгол Аялгуу", "Цагаан суварга" хэмээх гайхалтай бүтээлээр нээж, морин хуурын аялгуугаар наадамчин олныг баясгасан “Номад арт” академийн багш, бүжигчин, морин хуурч Ц.Мөнхтогостой баяр наадмын үеэр ярилцсаныг хүргэж байна.
Тэрээр Монголын анхдагч эмэгтэй гишүүдтэй морин хуурын "Үлэмж Эгшиглэхүй" хамтлагийн гишүүн юм.
Өдгөө Австралид өв соёлоо түгээн дэлгэрүүлэх чин хүслээр жигүүрлэн морин хуур, Монгол бүжгээ зааж буй. Наадмын нээлтийн дараа түүнтэй ярилцсан бөгөөд хүний нутагт Монгол өв соёлоороо бахархан түгээх чин хүсэлтэйгээ хуваалцаж, ярилцлагын төгсгөлд нулимс унагахыг нь харлаа. Хэдэн мянган бээрийн хол ч, хүний нутагт өөрсдийн гэх өв соёлоороо бахархах нь нутгаа санах сэтгэлийг нь ийн дэвтээсэн байх хэмээн бодно.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





