Гол агуулга:
- Шатахууны хямралтай холбоотойгоор Викториагийн нийтийн тээврийн хэрэглэгчид 4-р сарын сарын турш үнэгүй зорчно.
- NSW, Баруун Австрали, Куинсланд болон Өмнөд Австрали мужууд амьжиргааны өртгийг бууруулах бусад арга хэмжээнд анхаарч байна гэж мэдэгдэв.
- Тасмани мужид 6-р сарын дуустэл нийтийн тээвэр үнэгүй боллоо.
Муж, нутаг дэвсгэр бүрт зорчигчид ердийн үед ямар төлбөр төлдөг вэ?
Куинсланд: Муж даяар Translink үйлчилгээ (автобус, галт тэрэг, гатлага онгоц, трамвай)-д зайнаас үл хамааран тогтмол 50 цент.
NSW: Зай болон өдрийн цагаас хамааран тариф өөр өөр байдаг. 10–20 км галт тэргээр зочиход оргил цагаар $5.38, оргил бус цагаар $3.76; автобусны дээд тариф оргил үед $5.77. Даваа–Пүрэвт өдөрт $19.30 дээд хязгаар, Баасан–Нямд $9.65.
Викториа: Тогтмол тариф — Zone 1 + 2 нь нэг удаагийн $5.70, өдөрт $11.40 дээд хязгаар. CBD бүсэд үнэгүй зорчих боломжтой.
Баруун Австрали: SmartRider ашиглавал нэг аяллын дээд тариф $2.80. CBD-үнэгүй бүс, Ням гарагт үнэгүй зорчих боломжтой.
ACT: Оргил цагаар $3.41, оргил бус үед $2.70. Зай биш, аяллын хугацаанд суурилна.
Өмнөд Австрали: Оргил цагаар $4.55, оргил бус үед $2.60.
Тасманиа: Зайнаас хамаарсан тарифтай. Хамгийн урт зайд $3.60.
Хойд Нутаг дэвсгэр: Greater Darwin Region болон Алис Спрингс хотод автобус үнэгүй.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.




