Австралид 1-р сарын 26-ны өдрийг үндэсний өдөр болгон тэмдэглэдэг. Гэвч энэ өдөр багагүй маргаан дагуулдаг. Австралид шинээр ирсэн олон цагаачид шинэ орон, шинэ гэрийнхээ баярыг тэмдэглэхийг хүсдэг ч тухайн өдрийн бүрэн түүхийг ойлгодог байх нь чухал юм.
Гол агуулга:
- Австралийн өдөр нь 1788 онд Британичууд Сиднейн буланд Юнион Жек далбааг мандуулсан өдрийг тэмдэглэдэг бөгөөд энэ нь колоничлолын эхлэл байсан юм.
- 1-р сарын 26 нь Британий колоничлолын эхлэлийг тэмдэглэдэг бөгөөд энэ нь Абориген болон Торресийн хоолойн арлын иргэдийн түүхийн эмзэг хэсэг юм.
- Австраличуудын ихэнх нь Австралийн өдрийг 1-р сарын 26-нд тэмдэглэдэг хэвээр байхыг хүсэж байгааг судалгаа харуулжээ.


Share






