Та австралид муур тэжээдэг бол ямар хариуцлага хүлээх вэ|Муурны сайн ба саар талууд

SG CAT Ownership 1.jpg

Keeping your pet cat contained indoors keeps them safe and protects wildlife too.

Хэрэв та гэртээ муур тэжээдэг эсвэл авахаар төлөвлөж байгаа бол хариуцлагатай муур эзэмшигч байгаарай. Энэ нь таны муурыг аюулгүй байлгахаас гадна Австралийн уугуул амьтныг хамгаалахад туслах юм.


Key Points
  • Австралид 5.3 сая гаруй тэжээвэр муур байдаг.
  • Австралид гэрээсээ гадуур явдаг тэжээвэр нэг муур нэг жилд 186 амьтныг устгадаг.
  • Та муураа гэртээ байлгах нь хариуцлагатай эзний хамгийн зөв үйлдэл
  • Муураа хэрхэн аюулгүй байлгах тухай мэдээллийг орон нутгийнхаа захиргааны вэбсайтад орж аваарай
Муур бол гэртээ тэжээхэд эзэндээ гайхалтай сайн хань болдог. Түүгээр ч зогсохгүй муур хүний эрүүл мэндэд олон төрлийн ашиг тустай байдаг билээ.  
Гэвч Австралийн төрөлх зэрлэг ан амьтдад тэнүүлч муурнууд сөргөөр нөлөөлдөг. Зөвхөн тэнүүлч гэлтгүй гэрийн тэжээмэл муур ч байгалийн ан амьтад занал хийлж, бүр устах аюулд хүргэдэг.  
Тиймээс, Австралид муур тэжээх гэж байгаа бол илүү хариуцлагатай байх ёстой.
Хэрэв тэжээвэр болон зэрлэг муурны Австралийн байгалийн төрөлх ан амьтдад үзүүлэх нөлөөг нэгтгэж үзвэл тэд өдөр бүр 3.1 сая хөхтөн амьтан, 1.8 сая хэвлээр явагч, 1.3 сая шувууг устгаж байна.  
SG CAT Ownership 3.jpg
Feral Cat in Arid South Australia. Credit: Hugh McGregor
SG CAT Ownership 5.jpg
Impacts of urban cats in Australia. Threatened Species Recovery Hub. Note the estimate of the pet cat population shown in this poster (4.9 million) has been surpassed; recent surveys put the figure at 5.3 million.
Гэрийн тэжээвэр муурны зэрлэг ан амьтдад үзүүлэх нөлөөллийг бууруулах хамгийн сайн арга бол тэднийг тэжээж буй эздийн хариуцлагатай байдал юм.
Та муураа бүртгүүлж, бичил чип суулгуулж, бас тэднийг хөнгөлөх хэрэгтэй.
Муурыг хэрхэн хариуцлагатайгаар эзэмших талаар илүү ихийг мэдээлэл авахыг хүсвэл амьдран суургаа хотын захиргааны вэбсайт болон дараах холбоосоор ороорой:

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service
Та австралид муур тэжээдэг бол ямар хариуцлага хүлээх вэ|Муурны сайн ба саар талууд | SBS Mongolian