Цагийн ажил хийж эхлэх нь өсвөр насны хүүхдэд өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх, шинэ ур чадвар эзэмших, мөн анхны орлогоо олох зэрэг олон эерэг боломжийг олгодог чухал туршлага болдог. Австралид 18 нас хүрээгүй хүүхдүүд тодорхой нөхцөлийн хүрээнд цалинтай ажил хийх боломжтой байдаг. Энэ удаагийн дугаараар хүүхдээ шударга хөдөлмөрийн нөхцөлд ажиллаж, анхны ажлын туршлагаа эерэгээр авахад нь эцэг эхчүүд юуг мэдэж байх хэрэгтэй талаар хүргэх болно.
Key Points
- Австралид улсын хэмжээнд мөрдөгддөг хөдөлмөр эрхлэх доод насны нэгдсэн журам байдаггүй.
- Хүүхдийн хөдөлмөр эрхлэлтийн тухай хуульд хүүхэд эрхэлж болох ажлын төрөл болон ажиллах цагийн хязгаарыг тогтоосон байдаг.
- Хүүхэд тань цалингийн баримтаа тогтмол авч байгаа эсэхийг, мөн өөртөө бүртгэл хөтөлж байгаа эсэхийг шалгаарай.
- Хэрэв ажлын байранд асуудал үүсвэл эцэг эхчүүд Хөдөлмөрийн асуудал хариуцсан Омбудсманд хандах эсвэл хүүхдийнхээ эрх ашгийг хамгаалахын тулд хууль зүйн зөвлөгөө авах боломжтой.



Хүүхдийнхээ ажлын байрны асуудлыг шийдвэрлэхэд хэрхэн туслах вэ?
Хэрэв таны хүүхэд ажлын байран дээр тулгарсан асуудлаа өөрөө шийдвэрлэх боломжгүй бол Хөдөлмөрийн асуудал хариуцсан Омбудсман (Fair Work Ombudsman)-д хандаж болно.
Тус байгууллага нь Австралийн хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг үндэсний байгууллага бөгөөд цалин хөлс болон хөдөлмөр эрхлэлтийн ерөнхий нөхцөлтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьдаг.
"Ажил олгогч хуульд заасан үүргээ биелүүлээгүй тохиолдолд бид торгууль ногдуулах боломжтой. Харин хууль зөрчсөн үйлдэл нь илүү ноцтой түвшинд хүрвэл шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл арга хэмжээ авдаг." гэж ноён Раггатт хэлжээ.
Мөн Хөдөлмөрийн асуудал хариуцсан Омбудсманы эрх хэмжээнд хамаардаггүй, тухайлбал ажлын байрны дарамт, ялгаварлан гадуурхалт зэрэг асуудлаар хууль зүйн зөвлөгөө авах шаардлага гарч болно.
Түүнчлэн эцэг эхчүүд Youth Law Australia байгууллагад хандаж, хууль тогтоомжийн талаар зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





