Хулгайлагдсан үеийнхэн гэж хэн бэ?

KINCHELA BOYS HOME

Kinchela Boys Home Aboriginal Corporation. AAP Credit: SUPPLIED BY KINCHELA BOYS HOME ABORIGINAL CORPORATION/PR IMAGE

Австралийн түүхийн олон мянган хуудас дунд хүмүүс одоо ч судалсаар байгаа нэгэн бараан бүлэг байдаг. Европчууд ирж суурьшсны дараахан Аборигин болон Торресийн хоолойн арлын хүүхдүүдийг системтэйгээр гэр бүлээс нь салгаж, уугуул бус нийгэмд хүчээр оруулдаг байв. Тэдний туулсан амьдрал, мэдэрсэн хүчирхийлэл гүн гүнзгий шарх болон үлджээ. Энэ өвдөлт өнөөдөр ч үргэлжилсээр үе амжин мэдрэгдсээр байна. Гэхдээ олон нийтийн зүгээс эерэг өөрчлөлтүүдийг бий болгож байна. Өнөөдөр эдгээр хүмүүсийг Хулгайлагдсан үеэс амьд үлдсэн хүмүүс хэмээн хүлээн зөвшөөрдөг болжээ.


Гол агуулга:
  • Олон мянган уугуул хүүхдийг гэр бүлээс нь хүчээр салгаж, цагаан арьстны нийгэмд оруулжээ.
  • Энэ үйл явдал нь үе дамжин өвлөгдсөн гүн, удаан үргэлжилсэн сэтгэлзүйн шарх үлдээжээ.
  • Соёлтойгоо эргэн холбогдож, дэмжлэгийн хөтөлбөрүүдээр дамжуулан эдгэрч байна.
  • Боловсрол болон үндэсний хэмжээнд хүлээн зөвшөөрөх нь эдгэрэлд хүрэх гол түлхүүр юм.
Анхааруулга: Энэхүү дугаарт сэтгэл эмзэглүүлэм мэдээлэл агуулсан болно. Үүнд сэтгэлзүйн шарх, хүүхдийг гэр бүлээс нь салгасан тухай, мөн нас барсан Аборигин болон Торресийн хоолойн арлын хүмүүсийн тухай дурдах болно.

1910 оноос 1970-аад оныг хүртэл, Аборигин болон Торресийн хоолойн арлын олон мянган хүүхдийг засгийн газрын албан ёсны бодлогын дагуу системтэйгээр гэрээс нь салгасан. Эдгээр хүүхдүүдийг байгууллагуудад байршуулж эсвэл уугуул бус гэр бүлд өгдөг байв.

Хүүхдүүдийг яагаад авч явсан бэ?

Брумийн бүс нутгаас гаралтай Yawuru эмэгтэй, Healing Foundation байгууллагын гүйцэтгэх захирал Shannan Dodson хэлэхдээ, тэднийг салгасан нь маш харгис зорилготой байжээ.

“Хулгайлагдсан үеийнхний тухай хамгийн сэтгэл өвтгөм зүйл бол хэдэн арван мянган хүүхдийг авч явсан явдал. Үүний гол зорилго нь тэднийг Аборигин бус соёлд уусгах гэсэн ганц л шалтгаантай байсан... Тэдгээр хүүхдүүдийн олонх нь хүчирхийлэлд өртөж, гэр бүлтэйгээ дахин хэзээ уулзаагүй.”

Хүүхдүүдийг зориуд онилсон нь — тэд хэлсэн бүхнийг илүү амархан хүлээж авдаг, мөн өөрийн соёлоо үгүйсгэх магадлал өндөртэй байсантай холбоотой.
Гэр бүлүүдийг ихэвчлэн хуурч — хүүхэд нь нас барсан эсвэл гэр бүл нь тэднийг хүсээгүй байгаа гэх мэт зүйл хэлдэг байжээ.

Бүртгэл хөтлөлт хангалтгүй, зөрчилтэй байсан учраас яг хэдэн хүүхэд авч явсныг тодорхойлох боломжгүй. Гэсэн ч гурван хүүхэд тутмын нэг байж магадгүй гэж үздэг.
Харин тодорхой зүйл бол — Аборигин болон Торресийн хоолойн арлын бүхий л нийгэмлэгүүд үүрд өөрчлөгдсөн бөгөөд тэр шарх өнөөдрийг хүртэл эдгээгүй байна.
Stolen Generations Accept Apology From Kevin Rudd On Sorry Day
CANBERRA, AUSTRALIA - FEBRUARY 13: Австралийн Хулгайлагдсан үеийн хүмүүс 2008 оны 2-р сарын 13-нд Канберрад Австралийн тухайн үеийн Ерөнхий сайд Kevin Rudd-ын уугуул ард түмэнд хандан уучлалт хүсч буй үгийг нь сонсож байгаа нь. Энэ уучлалт нь уусгах бодлогын хүрээнд бага насанд нь гэр бүлээс нь хүчээр салгасан хэдэн арван мянган Аборигин хүнд хандсан байв. Credit: Pool/Getty Images

Хүүхдүүдийг хаашаа авч явсан бэ?

Хулгайлагдсан олон хүүхдийг мужийн болон сүмийн удирдлагатай байгууллагууд руу, улс даяар тараан суурьшуулжээ.

Эдгээр газруудыг “сургалтын төв” эсвэл “дотуур байр” гэж нэрлэдэг байсан бөгөөд тэнд хүүхдүүд маш хатуу дэг журамд захирагдаж байв.
Тэдний төрөлх мөн чанарыг (identity) бүрэн устгаж, шинэ нэр, хэл, шашин “суулгажээ”.

Ах, дүү нарыг ихэвчлэн тусд нь байлгадаг байсан бөгөөд зарим байгууллага зөвхөн нярай хүүхдүүдийг хүлээн авдаг байжээ.

Gamilaroi болон Wailwan гаралтай эмэгтэй Aunty Lorraine Peeters 1943 онд дөрвөн настай байхдаа Шинэ Өмнөд Уэльс дахь Cootamundra Domestic Training Home for Aboriginal Girls нэртэй охидын сургалтын байгууллагад хүргэгджээ. Түүний хоёр дүү нь зартай муу нэртэй Kinchela Aboriginal Boys' Training Home-д очжээ.

“Цагаан байхаа мартвал шийтгэл нь автоматаар ирдэг байсан” гэж тэр дурсдаг.

“Бид Аборигин хүн гэдгээ ярьж ч болдоггүй байсан. Таныг дөрвөн настай байхад ингэж тархийг чинь угаасан бол удалгүй Аборигин зан заншлаа мартана. Тэгээд цагаан арьстны амьдралыг сурч эхэлдэг. Тэр газрууд дахь шийтгэл бол аймшигтай байсан.”

Дараагийн 10 жилийн турш Aunty Lorraine цагаан арьст гэр бүлүүдийн гэрийн үйлчлэгч болохоор бэлтгэгджээ.

Харин өнөөдөр тэр амьд үлдэгсдийн хүчтэй дуу хоолой болжээ. Тэр хүчээр салгасан хүмүүсийн хэрэгцээнд зориулсан эмчилгээний хөтөлбөр болох Marumali Program-ийг үүсгэн байгуулсан байна.  
Shannan Dodson CEO Healing Foundation.png
Shannan Dodson CEO Healing Foundation
Үе дамжсан сэтгэлзүйн шарх гэж юу вэ?

Хүүхдүүд, гэр бүлүүд болон бүх нийтээрээ туулсан сэтгэлзүйн энэ шарх өнөөг хүртэл үе дамжин оршсоор байна.

Өнөөдөр ч өөрийгөө хэн болох, хаанаас ирснээ, яагаад ийм байдалтай байгаагаа мэдэхгүй залуус олон бий гэж Aunty Lorraine хэлэв.

“Энэ бол хорлонтой тойрог. Хэрвээ бид гэр бүлдээ энэ гинжийг таслахгүй бол үргэлжилсээр л байх болно.”

Түүхийн туршид дэмжлэгийн систем дутагдалтай байсны улмаас хүүхдүүд эцэг эх, өвөө эмээ нарынхаа туулсан өвдөлтийг мэдэрч өссөнөөр, тэр сэтгэлийн шарх дамжсаар иржээ.

Үүнийг үе дамжсан сэтгэлзүйн шарх гэж нэрлэдэг.

"Амьд үлдэгсэд өөрийн хүүхдүүдийг өсгөхөд ямар хүнд байсан талаар ярьдаг. Учир нь тэд өөрсдөө хайр, дэмжлэгтэй орчинд өсөөгүй" гэж Shannan Dodson тайлбарлалаа.

“Зарим амьд үлдэгсэд өөрсдийн туулсан сэтгэлзүйн шархнаас болж, харамсалтай нь тэр шархыг өөрийн хүүхдүүдэд дамжуулсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг.
Энэ гинж тэдний ач, зээ, тэр ч байтугай гуч руу үргэлжилж байгааг бид харж байна.
Тиймээс л бид үүнийг ‘үе дамжсан’ гэдэг.”

Үе дамжсан шархны шинж тэмдгүүд өнөөдөр гэр бүл салалт, хүчирхийлэл, шоронд хоригдох, амиа хорлох, мансууруулах бодис болон архины хэрэглээ хэт өндөр байгаагаар илэрч байна.

Олон нийт одоо энэ гинжийг таслахын тулд эдгэрэлтийн ажилд илүү анхаарч байна.
Australian Aboriginal Girl Visiting the Doctor
A vital component of healing is education—ensuring that all Australians understand the truth about the Stolen Generations. Credit: davidf/Getty Images

Сэтгэлзүйн энэ шарх яаж эдгэрдэг вэ?

Shannan Dodson:
“Эдгэрэл гэдэг нь хүн бүрт өөр өөрөөр мэдрэгддэг зүйл. Гэхдээ амьд үлдэгсэд өөрсдөө тэр эдгэрэл нь ямар байхыг тодорхойлох эрхтэй.”

Эдгэрэл гэдэг нь гэр бүлийн бүтэц болон бат бөх нийгмийг дахин сэргээхийг хэлнэ.
Мөн хэн гэдгээ мэдрэх мэдрэмж, бахархлыг дахин сэргээхийг ч илэрхийлдэг.
Газартайгаа, соёлтойгоо, хэлтэйгээ дахин холбогдох нь алдсан мөн чанараа эргүүлэн сэргээхэд тусладаг.

Амьд үлдэгсэд мөн өөрсдийн түүхийг хуваалцах, түүхэн шударга бус байдлын талаар чөлөөтэй ярих хэрэгцээгээ илэрхийлдэг.

Coota Girls Aboriginal Corporation-д хийж буй ажлынхаа тухай Aunty Lorraine хэлэхдээ:

“Тойрч суугаад ярилцдаг уулзалтын үеэр эдгэрэл яг тэр дороо бий болдог.”

“Тэд ярьдаг, хуваалцдаг, тэрнээсээ эдгэрдэг... Ингэх тусам тэд мартагддаггүй.”

Intergenerational Trauma Animation, The Healing FoundationЭнэ бичлэгт нас барсан хүний дуу орсон болно.

Боловсрол ба үнэнийг хэлэх нь

Эдгэрлийн өөр нэг чухал бүрэлдэхүүн бол боловсрол — бүх Австраличууд Хулгайлагдсан үеийнхний тухай үнэн түүхийг мэддэг байх хэрэгтэй.

Aunty Lorraine уриалахдаа:

“Уугуул бус Австраличууд хүүхдүүддээ энэ улсын жинхэнэ түүхийг сурах боломжийг олгоосой гэж би хүсэж байна.
Бас энэ тогтолцоог нураагаасай гэж хүсэж байна — бүгдийг нь задлаж, шинээр эхлээсэй.
Учир нь манай ард түмний тухай бичигдсэн зүйлс үнэхээр арьс өнгөөр ялгаварласан, үндсэндээ расизм дээр суурилсан байдаг.”

Australia Commemorates National Sorry Day
Leilla Wenberg, a member of the Stolen Generation removed from her parents car at 6 months of age, holds a candle during a National Sorry Day commemorative event at the Royal Prince Alfred Hospital on May 26, 2009 in Sydney, Australia. National Sorry Day has been held annually on May 26 since 1998 to acknowledge the wrongs that were done to indigenous families of the stolen generation. Credit: Sergio Dionisio/Getty Images

Хулгайлагдсан үеийнхэн цаашид яах вэ?

2008 онд, тухайн үеийн Ерөнхий сайд Kevin Rudd Хулгайлагдсан үеийнхэн, тэдний үр удам болон гэр бүлд хандсан удаан хүлээлгэсэн албан ёсны уучлалыг илэрхийлсэн.

Үүний дараа Healing Foundation-ийг байгуулах гэх зэрэг хэд хэдэн санаачилга, шинэчлэлүүд гарчээ.

Shannan Dodson амьд үлдэгсэд болон тэдний гэр бүлүүдэд тасралтгүй дэмжлэг шаардлагатай гэлээ:

“Манай байгууллага үндэсний хэмжээний эдгэрэлийн төлөө тууштай ажиллаж байгаа. Харамсалтай нь илүү олон амьд үлдэгсэд нас барахаас өмнө, тэдэнд үзүүлбэл зохих ёстой шударга ёс хэрэгжих ёстой гэж бид үздэг.”

Marumali зэрэг хөтөлбөрүүд, Healing Foundation-ийн дэмжлэг, олон нийтийн тэргүүлсэн санаачилгуудын тусламжтайгаар үе дамжсан эдгэрэл цааш үргэлжилж чадна.

Жинхэнэ эдгэрэлд хүрэхийн тулд Австрали улс бүхэлдээ сонсож, амьд үлдэгсдэд өөрсдийн түүхийг эргүүлэн авч, ярих боломжийг нь олгох хэрэгтэй.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service