Neha Kumar-ийн ээж хөхний хорт хавдраар оношлогдож, ердөө хоёр жилийн дараа нас баржээ.
“Би тэр утасны дуудлагыг хэзээ ч мартахгүй. Тэр ‘Би шүршүүрт орж байсан, цээжин дээр гарсан үрэвсэлт ярнаас цус гараад байна’ гэж надад хэлсэн.
“Тэр ‘хөх’ гэж хэлэхийг ч хүсээгүй,” хэмээн Neha ярив.
Ээж нь шинж тэмдгээ үл тоомсорлож, хэтэрхий оройтсон үед л хэлсэн гэж тэр хэллээ.
Ялангуяа Өмнөд Азийн гаралтай хүмүүс биеийнхээ тухай, тэр дундаа эмзэг эрхтнүүдийнхээ тухай хэзээ ч ярьдаггүй.
“Тэр үрэсэлтэй зүйл байна гэж хэзээ ч хэлж байгаагүй, эсвэл хатуурал илэрсэн тухай ч ярьж байгаагүй. Үнэндээ хөхөө шинжиж шалгах талаар түүнд хэн ч, хэзээ ч зааж байгаагүй байх гэж би боддог.
”Хөх болон умайн хүзүүний үзлэгтэй холбоотой соёлын эмзэг байдалтай зэрэгцээд хэлний бэрхшээл, хүртээмжгүй байдал, айдас гэх мэт бусад саад ч бас бий.
GP эмч Мариам Чаалан соёлын болон хэлний хувьд олон янзын (CALD) эмэгтэйчүүдийг урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулахын тулд хүлээн зөвшөөрөгдөх байдал чухал гэж үздэг.
“Ийм сэдвээрх яриаг хэвийн болгох, итгэлцэл бий болгох, бодит сонголтыг санал болгох хэрэгтэй. Энэ нь эмэгтэй эмчид үзүүлэх, орчуулагчийн үйлчилгээ авах, эсвэл өөрөө сорьц авах гээд ямар ч хэлбэртэй байж болно” гэж “Own It” буюу умайн хүзүүний өөрөө сорьц авах шинжилгээг сурталчилдаг кампанит ажлын төлөөлөгч доктор Чаалан хэлэв.
istically diverse (CALD) women to engage in preventative care.
Энэ бол зүгээр нэг эмнэлгийн шинжилгээ биш, энэ бол хорт хавдраас сэргийлэх боломж юм. Хүн бүр, хаанаас ирснээс үл хамааран бүгд ийм боломжийг эдлэх эрхтэй.
SBS Examines энэ дугаарт хэл соёлын ялгаатай CALD коммунитигийн эмэгтэйчүүд хорт хавдрын үзлэг хийлгэхэд үүсдэг соёлын эмзэг байдлыг арилгахын тулд юу хийх хэрэгтэй вэ гэдгийг хөндөж байна.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Google Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.