SBS Examines: Гэр бүлийн хүчирхийллийн хамгийн нийтлэг хэлбэрийн нэг — Гэвч яагаад хүмүүс анзаардаггүй бас мэдээлдэггүй вэ?

Untitled design (2).png

Migrant women in Australia are at higher risk of experiencing domestic violence including lesser known forms such as financial abuse.

Австралид гэр бүлийн хүчирхийллийн улмаас тусламж хүссэн эмэгтэйчүүдийн 90 хувь нь санхүүгийн хүчирхийлэлд өртсөн байдаг. Цагаач эмэгтэйчүүд илүү өндөр эрсдэлтэй байдгийг шинжээчил хэлж байна.


Анхааруулга: Хүчирхийлэл агуулсан болно.

Ясмин* нөхөртэйгөө arranged marriage буюу “зохион байгуулсан” байдлаар танилцаж, гэрлэжээ. Гэвч тэр Австралид ирсний дараа нөхрийнх нь хайрласан сэтгэл өөрчлөгдсөн байв.
Нөхөр нь Ясмины гэр бүлээс яаралтай үед хэрэглээрэй гэж өгсөн мөнгийг нь хянаж, хүүхдийн халамжийн тэтгэмжийг хувийн хэрэгцээндээ ашиглаж, Ясмины хуримтлуулсан мөнгийг үрж, түүнийг ажил хийхийг зөвшөөрдөггүй байжээ. Ясмин долоон жилийн турш гэрлэлтээ аврахын тулд түүнтэй хамт амьдрав. Гэвч эцэст нь найзынхаа дэмжлэгтэйгээр нөхрийнхөө хүчирхийллийг цагдаад мэдэгджээ. Одоо тэр ажил хийдэг ганц бие ээж болсон. Ясмин гэр бүлийн хүчирхийлэлийн олон төрлөөр хохирч байсан ч энэ бүхэн санхүүгийн хүчирхийллээр эхэлсэн гэж хэллээ.

"Эхэндээ үл анзаарагдам байдлаар эхэлдэг. Жишээ нь хамтарсан данс нээгээд орлогоо тийш нь хийхийг санал болгох, эсвэл би мөнгийг илүү сайн зохицуулж чадна гэж хэлэх зэрэг," гэж Commonwealth Bank-ийн Хэрэглэгчийн эмзэг байдал хариуцсан дарга Каролин Уолл хэлжээ.

"Санхүүгийн хүчирхийллийн илүү ноцтой шинж тэмдгүүд нь таны нэр дээр зээл эсвэл бусад зээлийг албадан гаргуулах, гэвч та өөрөө ашиг хүртдэггүй байх, ажил хийхийг хориглох, өдөр тутмын зарцуулалтаа баримтаар нотлохыг шаардах, өдрийн хэрэгцээний өчүүхэн мөнгөнд хүртэл зөвшөөрөл авах зэрэг байж болно."
Доктор Фаржана Махбуба Австралид амьдарч буй Бангладеш цагаач эмэгтэйчүүдийн эсрэг санхүүгийн хүчирхийллийн талаар судалгаа хийж байна.

Цагаач эмэгтэйчүүд гэр бүлийн хүчирхийллээс зугтахад саад болдог нийтлэг бэрхшээлүүд байдгийг дурдлаа. Үүнд нийгмийн болон соёлын хүлээлтүүд, визийн шаардлага, цагдаа болон хууль эрх зүйн тогтолцооны талаарх ташаа ойлголт, дутуу мэдлэг ордог.

Гэхдээ тэдэнд нэг найзын дэмжлэг хамгийн чухал нөлөөлсөн байдгийг тэр онцолсон.

"Хэн нэгний туслалцаагүйгээр хүчирхийлэлтэй харилцаанаас гарч чадсан ганц ч тохиолдол би мэдэхгүй. Үнэндээ хэн ч ганцаараа ингэж чаддаггүй," хэмээн тэр хэлжээ.

Хэрэв та эсвэл таньдаг хүн тань гэр бүлийн хүчирхийлэлд өртөж байгаа бол гэр бүл, бэлгийн хүчирхийллийн үндэсний тусламжийн утас болох 1800 RESPECT буюу 1800 737 732 дугаарт холбогдоно уу.

*Нэрийг өөрчилсөн.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Google Podcast, Spotify- сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service