SBS Examines: Concetta-ийн аавыг энэ үгээр доромжилдог байв. Харин түүний хувьд энэ бол бахархал юм

Untitled design.png

These Greek and Italian migrants share their experiences of Australia and their place within it. Credit: SBS Examines

Энэ нэр томьёог Дэлхийн хоёрдугаар дайны дараа Австралид ирсэн Грек, Итали цагаачдыг доромжлох зорилгоор хэрэглэдэг байсан. Харин тэдний дараагийн үеийнхэн “wog” гэх энэ үгийг дахин хэрэглээнд оруулж, соёлын тодорхойлолт болгожээ.


АНХААРУУЛГА: Зохисгүй үг хэллэг агуулагдсан болно.

Concetta Caristo бол өөрийгөө “wog” хэмээн бахархалтайгаар тодорхойлдог хүн.

Харин түүний аавын хувьд энэ үг нь доромж утгатай, үзэн ядалтын өнгөөр хэрэглэгддэг байжээ.

“Би энэ үгийг бахархлын утгаар хэрэглэдэг. Мэдээж ямархуу өнгө аясаар хэлж байгаагаас хамаарна л даа. Хэрвээ хэн нэгэн надад энэ үгийг хорссон өнгө аясаар хэлвэл би мэдээж гомдож, маш их цочирдоно. Тэгэхээр энэ үг хэр хол замыг туулсныг л харуулж байгаа хэрэг юм” гэж комедиан, Triple J радиогийн хөтлөгч Concetta Caristo SBS Examines нэвтрүүлэгт ярьлаа.

“Аав маань энд төрсөн хүн, тэр нэг өдөр надад ингэж хэлсэн, ‘Тийм ээ, энэ үгийг өөр байсных нь төлөө хорсолтойгоор хэрэглэдэг байсан’ гэж хэлж байсан. Энэ бол үнэхээр гайхалтай өөрчлөлт шүү.”

“Wog” гэдэг үг анх “dago” хэмээх доромж хэллэгээс үүсэлтэй.

“‘Dago’ гэдэг үг аажмаар хэрэглээнээс гарч… түүний оронд ‘wog’ гэх үг орж ирсэн” хэмээн дэлхийн диаспора судлаач, Грек-Австраличуудын төлөөлөл Dr Andonis Piperoglou тайлбарлав.

Түүний хэлснээр уг үг эхэндээ халдвар, өвчин гэсэн утгатай байжээ.

Грекийн цагаач бөгөөд Австралид есөн настайдаа ирсэн Socceroo-ийн тоглогч асан Peter Katholos энэ үгийг өөрийн эсрэг хэрэглэгдэж байсныг тодхон санадаг.

“Намайг олон удаа ‘wog’ гэж дуудаж байсан.” гэж тэр хэлэв.

“Wog” гэдэг үг олон Австраличуудад ойлгомжгүй, олон талт утгатай байдаг ч Dr Piperoglou хэлэхдээ энэ нь цагаачийн соёлын ялгааг илэрхийлэхэд тус болдог үг гэлээ.

“Газар дундын тэнгисийн бүс нутгаас ирсэн эдгээр хүмүүс өөрсдийгөө тодорхойлох, Австрали хүн гэж өөр өнцгөөс хүлээн зөвшөөрөх боломжтой болж байна. Энэ нь Австрали хүн гэж юу болохыг нэг өнцөгөөс тодорхойлдог ойлголтуудад сорилт болж байгаа хэрэг.”

SBS Examines энэ дугаарыг SBS-ийн 50 жилийн ойд зориулан, манай анхны цагаач сонсогчид болон тэдний орчин үеийн Австралийг бүтээхэд оруулсан хувь нэмрийг алдаршуулах зорилгоор бүтээв.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service