Таны амьдарч буй нийгэмд онцгой хувь нэмэр оруулдаг хэн нэгнийг та мэдэх үү? Тэр хүн аль ч салбарт ажилладаг, ямар ч гаралтай хүн байж болно. Тэдний ололт амжилтыг үнэлж, “Австралийн одон”-д нэр дэвшүүлснээр бид тэднийг алдаршуулж чадна. Ийнхүү нийгэм дэх онцгой хүмүүсийг илүү олон талаас нь үнэлэх тусам Австралийн хүндэтгэлийн жагсаалт жинхэнэ олон талт байдлыг илүү сайн тусгаж чадна.
Та хэн нэгнийг Австралийн одонд нэр дэвшүүлэхийг хүсвэл
Governor General's website сайтад хандаарай. Энд бүх зааварчилгаа бий.


Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






