Та сэвсийтэл орсон цав цагаан цасанд дуртай юу, Монголын тачигнасан өвлийн өдрүүдийг, цасаар тоглох тэр мэдрэмжийг үгүйлдэг үү? Австрали хэдийгээр ногоон тив нэрлэгддэг ч энд цасаар тоглох боломж ч бий. Энэ дугаарт бид цасны аяллаа төлөвлөхөд тань хэрэгтэй бүх мэдээллийг хүргэх болно: юу бэлдэж, хаашаа явах, хэрхэн дулаан, аюулгүй, тухтай аялах талаар ярилцъя.
Гол агуулга:
- New South Wales (NSW), Victoria болон Tasmania мужуудад цас ордог.
- Уулын бүс рүү явахаасаа өмнө таны машинд цасны гинж шаардлагатай эсэхийг шалгаарай.
- Дулаан хувцас, бээлий, цасны гутлаа заавал бэлдээрэй.
NSW мужид цасан дээр тоглож болох газрууд нь Perisher, Thredbo, Харин Victoria мужийнхэн Mt Buller болон Falls Creek -д очиж болно.





Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
SBS Mongolian вэб сайтаар зочилж эсвэл манай Facebook хуудсыг дагаарай. Мөн Apple Podcast, Spotify сувагт бидэнтэй нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.






