Watch FIFA World Cup 2026™

LIVE, FREE and EXCLUSIVE

Австралид Улаан бурхан өвчний халдвараас сэрэмжтэй байхыг анхааруулж байна

a measles.png

Улаан бурхан өвчний нэг тохиолдол 12-18 хүнд халдвар тараах боломжтой гэж ДЭМБ мэдэгджээ. Source: EPA

Сидней хотын Баруун дүүрэгт гоц халдварт өвчин илэрсэн тул иргэдийг өндөр сэрэмжтэй байхыг анхааруулжээ.


Published

Updated

By Ewa Staszewska

Source: SBS



Share this with family and friends


Сидней хотын Баруун дүүрэгт гоц халдварт өвчин илэрсэн тул иргэдийг өндөр сэрэмжтэй байхыг анхааруулжээ.


Нэгэн эмэгтэй хүүхдээсээ халдвар авч өвчилсөн бөгөөд халдвартай байх үедээ Blacktown Kmart, Blacktown Baby Bunting, Winston Hills Mall, Westmead Hospital яаралтай тусламжийн хэлтэст очжээ.

Дээр газруудаар 3-р сарын 24- 29-ний хооронд явсан хүмүүс шинж тэмдэг илэрч байгааг ажиглахыг NSW мужийн Эрүүл мэндийн газраас анхааруулсан байна.

"Халуурах, нүд өвдөх, хамраас нус гоожих, ханиалгах зэрэг шинж тэмдгүүд нь 3-4 хоног үргэлжилж, дараа нь биеэр улаан, толботой тууралт гарч, толгойноос биеийн бусад хэсэгт тархдаг" гэж өвчний шинж тэмдэгийг Баруун Сиднейн Нийгмийн эрүүл мэндийн албаны даргын үүрэг гүйцэтгэгч Dr Conrad Moreira тайлбарлажээ.


Latest podcast episodes

Follow SBS Mongolian

Download our apps

Watch on SBS

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service

Stream now