SBS Examines: "Цагдааг шүүхэд өгч байгаа гэж үү?": Африк гаралтай хүмүүсийн ялгаварлан гадуурхалтад хандах хандлага өөрчлөгдөж байна

African generations Header.png

Experiences of racism differ between generations in Australia's African diasporas. Credit: AAP, SBS

Африк гаралтай хүмүүсийн хувьд арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт, гадуурхагдсан туршлага олон янз байдаг. Харин өөр үеийнхэн энэ асуудлыг ойлгож, хамтран шийдэхийн тулд хэрхэн нэгдэж байна вэ?


Nor Shanino Австралид өсвөр насанд байхдаа Африк гаралтайнхаа улмаас арьс өнгөөр ялгаварлан гадуурхалттай тулгарч байжээ.

Ердөө нэг үеийн дотор арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтыг үзэх хандлага асар их өөрчлөгдсөн хэмээн тэр SBS Examines-д ярьсан юм.

“Манай эцэг эхчүүд энэ улсад гадны хүн мэтээр өөрсдийгөө мэдэрдэг байсан бол өнөө үеийн залуус ‘бид ч бас Австрали хүмүүс. Бид энд төрж, энд өссөн. Ингэж хандаж байгаа нь шударга ч биш’ гэдэг юм."

“Залуус хууль зүйн туслалцаа авч ярилцаж эхлэхэд эцэг эх нь ‘юу гэнээ, чи цагдааг шүүхэд өгч байгаа гэж үү?’ гэж гайхаж байсан. Тэд цагдаа нараас өшөө авалт ирж, гэмтээж бэртээх вий гэхээс айж байсан. Учир нь энэ бол тэдний явж ирсэн зам, тэдний амьдарч ирсэн бодит байдал байсан юм.”)

Tigist Kebede бол Африк гаралтай залуустай ажилладаг сэтгэл засалч.

Тэр, ахмад үеийнхэн илүү ил тод, системийн түвшний ялгаварлалтай тулгарч байсан бол залуу үеийнхэн далд бөгөөд өдөр тутмын хэлбэрээр мэдэрдэг гэсэн юм.

Гэвч сүүлийн жилүүдэд цагаачдыг эсэргүүцсэн жагсаал болон Африк гаралтай хүмүүсийн эсрэг хэвлэл, олон нийтийн сөрөг хандлагын улмаас энэ ялгаа багасч эхэлсэн гэж тэр онцолсон.
Үе хоорондын холбоос бий болсон.
"Үүний үр дүнд залуу үеийнхэн ахмад үеийнхэнтэй хамтран зөвхөн арьс өнгөөр ялгаварлан гадуурхалт бус, түүнийг даван туулах шийдлүүдийг ч хамтдаа эрэлхийлж байна" гэж Tigist Kebede SBS Examines-д ярьсан юм.

Understanding Hate подкастын энэ ангид Африк гаралтай хүмүүс өөрийн нийгэм дотор болон үе хооронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй хэрхэн тэмцэж байгааг авч үзэж байна.

SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.

Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?

Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.

Share
Follow SBS Mongolian

Download our apps
SBS Audio
SBS On Demand

Listen to our podcasts
Independent news and stories connecting you to life in Australia and Mongolian-speaking Australians.
Find out when and why Mongolians first came to Australia.
Get the latest with our exclusive in-language podcasts on your favourite podcast apps.

Watch on SBS
SBS World News

SBS World News

Take a global view with Australia's most comprehensive world news service