SBS Persian-ийн сэтгүүлч Niv Sadrolodabaee Тегеран дахь Эвин шорон руу хоригдлуудыг шилжүүлж буйг харуулсан хуурамч бичлэгт бараг итгэх дөхжээ.
Иранд улс төрийн хоригдлуудтай хэрхэн харьцаж байгаа талаар бэлтгэж байсан түүний нэвтрүүлэгт энэ яг бичлэг яг тохирч байв.
Интернет тасалдсан ийм үед газар дээрх мэдээлэл авах хэцүү байдаг тул тэр бичлэг нь Niv-д яг хэрэгтэй эх сурвалж байлаа.
Бичлэгт хамгаалагчдаар хүрээлүүлсэн ачааны машинаас нэг эгнээ хоригдол бууж байгаа нь харагддаг.
“Хэн нэгэн утсаараа бичсэн юм шиг харагдаж байсан, Иранд энэ нь нэлээд түгээмэл зүйл,” гэж тэр SBS Examines-д ярьжээ.
“Хүмүүс жагсаалыг ихэвчлэн утсаараа бичдэг, барууны хэвлэлүүд тийм бичлэгүүдийг ашигладаг.”
Гэхдээ нийтлэхийн өмнө Niv энэ бичлэг нэг л биш байгааг анзаарчээ.
“Томруулж харахад нэг хүн бичлэгээс алга болж юм шиг, дараа нь нэг хүн ер бусын байдлаар алхаж байгаа нь харагдсан.”
Уг бичлэгийн бодит эсэх талаар Niv-ийн эргэлзээг мэргэжилтэн баталсан байна.
Энэ нь надад маш том бодит сэрэмжлүүлэг болсон.Niv Sadrolodabaee
Тэр бичлэгийг Niv-ийн өсөж торнисон газрын ойролцоо авсан мэт байжээ.
“Би хотынхоо тэр хэсгүүдийг мэднэ. Өөрийн төрсөн хотын бичлэгт бараг хууртах дөхсөн нь миний санааг ихэд зовоосон,” гэж Niv ярьсан юм.
Хуурамч зураг, бичлэгүүд онлайнаар маш хурдтай тархаж байгаа бөгөөд аль нь бодит, аль нь хуурамч гэдгийг ялгах улам хэцүү болж байна.
SBS Examines-ийн энэ дугаарт бид Ойрх Дорнодын дайныг сурвалжлахад хиймэл оюун ухаан ямар үүрэг гүйцэтгэж байгааг мэргэжилтнүүдээс тодруулж, хуурамч контентыг хэрхэн таних талаар асуулаа.
SBS Persian-тэй хамтран бэлтгэв.
SBS Examines бусад дугааруудыг Монгол хэлээр сонсохыг хүсвэл ЭНД дараарай.
Та Монгол хэлээр илүү олон подкаст сонсмоор байна уу?
Манай Facebook хуудсыг дагаж, Apple Podcast, Spotify сувагт нэгдээрэй. Мөн долоо хоног бүрийн Мягмар гарагт 2-3 цагийн хооронд SBS 3-р сувгаар Монгол хэл дээрх хөтөлбөрөө хүлээн авч сонсоорой.





